#12#

1.1K 153 11
                                    

?-Жон Жонгүг төслөө танилцуулаарай. 

Компаний томоос том танхимд асар олон хүн хуран цугласан байх бөгөөд эндэр дээрээс нэг залуу ийн хэлчихээд буун цааш явав.

Хамгийн урд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, орлогч захирал, дэд захирал гээд энэ байгууллагын нөлөө бүхий хүмүүс суух аж. Жонгүг ч хөлсөө арчин флаш, хэдэн цаастай аваад эндэр дээр гарч ирэн зогслоо.

-"Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа. Намайг Жон Жонгүг гэдэг. Би 29 настай. Baekdu группд менежмэнт хэлтсийн ажилтнаар саяхан орсон. Тэгэхээр юун түрүүнд миний бэлтгэсэн төсөл 《Барилгын салбар》. Компаний эзэмшилд байдаг таван зочид буудлыг илүү өргөжин томсгож мөн нэмж шинэ зочид буудал гэхээсээ илүүтэй амралтын цогц байгууламж барих санаа юм. Бид дан ганц Солонгос гэлтгүй Хятад, Дубай, Евро Ази, Америк, Австрали зэрэг газруудад энэ санаагаа хэрэгжүүлж болох юм. Би хувьдаа Австралийг илүүд үзсэн. Учир нь гэвэл энэ орны байгалийн гоо сайхан, далайн өнгө үзэмж үнэхээр үзэсгэлэнтэй... Энэ бол Австралийн өмнөд бүс нутаг. Энд 4 зочид буудал байдаг бөгөөд цогц амралтын газар биш юм байна лээ. Тэгэхээр яг энэ хэсэг газрыг худалдан аваад байгууламжаа бүтээн босговол зохистой хэмээн би хувьдаа үзэж байгаа билээ. Баярлалаа" Жонгүг ярьж дуусаад эндрээс буун бөхийхөд хуран цугласан бүхэн алга ташиж өөдөөс нь харан суусан удиодах албаны дөрвөн хүн ихэд гухацтай ярих аж. Магадгүй Жонгүгийн төслийг сайшаан магтаж хэр ашиг гарахыг нь тооцоолж байгаа байх.

---

#-Уааа Жонгүгаа чи бүр үнэхэар сайн юм аа? Гайхалтай.

?-Тийм шүү яаж ийм санааг бодож олдог байна?

Жонгүг: Яалаа гэждээ та нарын л ач тус.  Юу нөгөө би яаралтай ажилтай юм л даа. Ажлын цаг дуусчихсан юм чинь явлаа шүү.

^-эээе эээе эээе ийм сайхан баярыг тэмдэглэх ёстой шүүдээ. Юун явах вэ!

Жонгүг: Хүүхдүүд маань хэцүүдээ байгаа. Бас эхнэр өвчтэй би очихгүй бол болохгүй ээ! Уучлаарай.

Жонгүг бөхийсөөр цүнхээ аваад гүйн гарлаа.

/-Цуцу уг нь залуу халуун насан дээрээ явж байгаа хүүхэд ингээд амьдралд нухлуулах ч гэж...

?-Харин тийм ээ! Зургаан хүүхэдтэй гэсэн байх шүү. Зовдог байх даа.

#-Юу бодож тийм олон хүүхэд?

/-Өргөж авсан гэсээн. Та нар юун хүний мууд дуртай юм дуугүй бай!

?-Өөрөө эхлүүлчихээд?

/-зззза дуугүй!

---

-Сайн байна уу? Жон Жонгүг байна. Би юу хийх вэ?  Жонгүг өнөөх ажлын хувцсаа өмсчихсөн байх бөгөөд энэ түүнийг үргэлжлүүлэн ажил хийж байгааг илтгэнэ.

-За ашгү хүү минь. Чи сантехник мэдэх үү? Гал тогооны ус нэг л болохгүй байна даа хө!

-Чадна аа эгчээ одоохон.

Жонгүгт лав хийж чадахгүй ажил гэж байхгүй биз.

Төд удалгүй бүх зүйл хэвийэ ажиллагаанд ороход дулаахан царайтай бүдүүн эгч инээд алдсаар Жонгүгийн гар 60мянган вон атгуулав.

---

Дррр дрр~

Жиминий утас зогсоо зайгүй дугарах бөгөөд унтраах гэхээр Жонгүгийг залгаж магад гэсэндээ үл чадна. Жэми аавыгаа утсаа авахгүй байгааг гайхаж байлаа.

Жэми: Аав утас чинь?

Жимин: аан зүгээрдээ.

Жэми: хэд хоног дугарлаа одоо аваад ярьсан нь дээр байхаа.

Жимин: юу...аан за

Жимин утсаа аван цаму нөмрөөд гадаа гаран тасралтгүй залгах дуудлагыг авлаа.

-ээе хонгор минь ямар удаан утсаа авав аа? Айн

-яах гэж залгаад байгаа юм? Битгий надтай зууралд

-анхнаасаа л намайг сонго гээд байхад хэрвээ тэгсэн бол өдийд аз жаргалтай амьдарч байхгүй юу?

-Жонгүг чамайг бодвол хүн чанартай юм даа! Чи бол адгийн новш ойлгосоон! Чам шиг нохойн гөлгийг хүн байтугай чөтгөр ч тоохгүй! Дахиж залгаад үзээрэй! Цагдаад өгнө шүү!

-Тэд чинь манай талын хүн шүү дээ! Жимин ши!

Жимин сүүлийн хэдэн үгийг үл тоон утсаа салгахад Жонгүг ард зогсчихсон: Хэнтэй ярьж байгаа юм? Хэмээн асуув.

|энэ нээрээ юу ч болдоггүй сонин өгүүллэг юмаа хаха

¤The Blessed of Family¤||Jikook\Completed\Where stories live. Discover now