Part 11 "Promise that never came true"

87 9 7
                                    

Бэкхён өөрийн нэр дээрх байх бүх хөрөнгөө өөр хүний нэр дээр шилжүүлэхэд бэлэн бичиг баримт бэлдсэн бөгөөд харин нөгөө талаа холбоо барихыг хүлээн өрөөн дундуураа холхино.

Харин өрөөний гадна хүмүүс орилолдох бөгөөд Бэкхёнд энэ бүхэн ямарч хамааралгүй мэт зөвхөн утас руугаа хамаг анхаарлаа шилжүүлэн ширтэн суух ажээ.

-Намайг оруул гэж байна!
-Уучлаарай Ноён Бён гэхдээ залуу эзэнтэн хэнийг ч битгий оруул гэсэн.
-Чи хэний өөдөөс юм дуугарч байгаагаа мэдэж байна уу? Элээний хоол болмооргүй л байвал яг одоо намайг оруул!

Бэкхён энэ дуу чимээг тэвчилгүй гадна байх хүмүүсдээ зөвшөөрөл өгөн Ноён Бён орж ирлээ.

-Бэкхён чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? Эрүүл ухаан байна уу?

-Тэр эмэгтэй хэн юм бэ? Яг одоо наад бичиг баримтаа шатаа!

-Тэр эмэгтэй гэдэггүй юм шүү! Су Арим гэдэг аан биш Бён Арим миний сүйт бүсгүй МИНИЙ ЭХНЭР БЁН АРИМ. БЁН АРИМ гэж байна
-Одоохондоо Су шүү!
-Тиймээ ОДООХОНДОО!
-Чи юу......

~Утас дугарах~

-Байна уу?
-Ноён Бэкхён
-Эхнэр минь зүгээр үү? Би хоолойг нь сонсмоор байна!
-Тайвшир тайвшир Бэкхёна~ эхнэр чинь ингэж дуудаг гэлүү! Одоохондоо зүгээр байна аа.

Бэкхён утасны цаадах хүн өөрийг нь дооглоход нүдэнд нь гал авалцах шиг л болж нүдээ анин, гүн амьсгал авлаа.

-Чи юу хүсээд байгаа юм нөхцөл болзлоо хэл!
-Өмнө нь хэлсэн шиг тайвшир. Бид юу хүсэж байгаагаа хэлсэн Lotto-д 10 цагаас цагаа бариарай ноёнтоон.

-Би эхнэрийнхээ хоолойг сонсмоор байна.
-Та уулзахаараа хангалттай сонсоно.

~Утас тасрах~

Бэкхён ширээн дээр бэлдсэн байсан бичиг баримтаа цүнхлэн өрөөнөөс гарлаа. Харин аав нь ардаас нь хашицгаасаар үлдлээ.

~Lotto 22:00~

Бэкхён хэлсэн газарт нь хэлсэн цагт нь ирлээ. Өрөөнд ортол танил хүн сууж байв. Өмнө нь дайрсан нэг бүлэглэлийн гишүүн ганцаараа амьд үлдэхэд буудах гэж байхад нь Аримын гуйлтааар амьд үлдээсэн залуу гэтэл одоо тэр залуу Аримыг хулгайлж Бэкхёныг сүрдүүлж байна.

Little Queen Where stories live. Discover now