Part 10 "Flashback"

Start from the beginning
                                    

-Зүгээрдээ Тэхён ахаа би өөрөө чадна! Би чинь хэний дүү билээдээ.

-Аримаа энэ бугуйвчийг нэг л товшиход болно тэгэхэд л бид бүгд ороод ирнэ. Бас энэ зүүлтэнд чинь камер байгаа шүү бидний компьютерт шууд дамжуулна.

-За Жин ахын бүтээл ажилна гэхэд эргэлзэх юм алга.

Арим Жин рүү инээмсэглэхэд Хусог хажуугаас нь

-Тэр тэнэгүүд чамд ойртох л гэх юм бол бид ороод ирнэ ээ.

-Тэгээрэй, би та нарт итгэж байна.

Арим машинаас буухад Намжүүн даган буугаад тэврэн чихэнд нь бага дуугаар шивнэн.

-Чи өчигдөр орой ирчихээд өрөөндөө орчихоод хэн нэгэнтэй яриад байсан уу?
-Үгүй ээ зүгээр л өөр өөртэйгөө ярьсан юм.

Арим Намжүүнийг зөрүүлж тэврээд харууссан харцаар ширтэхэд Намжүүн

"Ахаа намайг битгий мартаарай, энэ бүхнийг мартаж сайхан амьдраарай."

-Битгий ингэж харалдаа гуйя. Чи ойрд их сонин байгаа.
-Мэднэ ээ зүгээр л амьдралаа эргэцүүлж бодсон юм.

Арим Намжүүнаас салан бусад ах нар луугаа харан

-За би аль болох энх тайвны аргаар шийдмээр байна.

-Юнги ахаа энэ флашыг тэр хүнд өгөөрэй
-Чи өөрөө өгөөч
-Би нүд рүү нь харж чадахгүй гэж айж байна. Бас надаас юм авна гэж бодохгүй байна.

Арим санаа алдан газар ширтэхэд Юнги нэг том амьсгаа аван гараас нь флашыг зөөлхөн аван

-За яахав
-Бас энийг зөвхөн намайг үхсэн эсвэл алга болсон дохиолдолд л өгөөрэй
-Юу яриад байгаа юм!
-Зүгээр л
-Битгий муу ёрлоод бай! Зүгээр өөрөө өг!

Юнги флашыг буцааж өгөхөөс өмнө Арим Юнгигээс холдон цааж алхаж эхэллээ.

-За би орлоо!
-Хөөе Арим!!!
-Юнги ахаа яасан бэ?

Гэнэт орилоход нь гайхсан Жонгүг асуулаа.

-Аан зүгээр л

"Энэ муу Арим яах гээд байна аа"

Арим алхсаар том гурван давхар цагаан саарал өнгийг хослуулсан тансаг харшийн урд ирлээ.

~Arim's P.O.V~

"Хүү~~~ ингээд л эхэллээ дээ."

Хаалгаар ороход л эзэнгүй харш угтан авлаа. Арим явсаар төв танхимд ирэхэд Ноён И өөрийн суудал дээр сууж байлаа.

Little Queen Where stories live. Discover now