"Би удахгүй ирнэ." Last chapter

2.5K 132 11
                                    

(Ингэж хэлээд Тэн гэдэг өвгөн 5 хоног мурьсан байх нь байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(Ингэж хэлээд Тэн гэдэг өвгөн 5 хоног мурьсан байх нь байна.)


Суми

Бид улам дордсоор байлаа. Үнэндээ бид юуны ч талаар ярилцаагүй байтал, тэр надаас залхаж би түүнээс уйдаагүй байтал яагаад ч юм бид холдсон мэт мэдрэмж төрнө.

Эмэгтэй хүн ийм л байдаг бололтой. Ургуулан бодож, түүнийгээ хүний амнаас сонссон аятай эмзэглэж, айдаст автчихаад өдөр өдрөөр гундана.

Бидний мэдээ газар авах нь багасаж, арай намдсан мэт байх ч түүний компаниас биднийг салах хэрэгтэй гэдгийг надад үргэлж сануулан шаардсаар байлаа. Тэн нүдрүү минь ширтээд "Бид тэмцэнэ. Чи надтай хамт биз дээ?" гэж үргэлж хэлэх ч би зоригтой гэгч эргүүлэн ширтээд толгой дохиж чадахгүй хэвээр.

Тэр минь дөнгөж л урлагийн ертөнцөд хөл тавьж яваа хүн шүү дээ. Ургаж буй цэцэгтэй л адил. Бидний хариуцлагагүй үйлдэл, бусдын хэл ам түүнийг минь тасдаад хаячихаж болохгүй.

Тэр орой би өөрдсийгөө харахдаа нэгнээ гэх хайраасаа болж яагаад ингэж гундан гутарч буйгаа гайхаж зогссон. Яагаад..? Тэрний харц бөхөж, минийх адил сүргүйдэн, бид хатаж омголдсон уруулаараа нэгэнрүүгээ хүчгүйн дээр хуурамчаар инээмсэглэж байсан. Бид ердөө л айсан нь тэр байж. Тэр надад хайртай, харин би түүнд хайртай. Гэхдээ хэзээ ч энэ хайр биднийг муу бүхнээс хамгаалж, аз жаргалыг минь бөхөөхөөс аварсангүй.

SM энтертайментийн хувьцааны үнэ буурсан мэдээ надад ирэхэд би Тэн гэх тэр залуу хэдийн минийх байхаа больчихсоныг гайхаж суусан. Надтай адил хэдэн мянган эмэгтэй түүнийг зүрхэндээ зураад инээд алдан суудаг байх нь ээ. Тэр олон охид бүсгүйчүүдийн зүрх бидний мэдээг сонсоод яасан их шархиран өвдөө бол?

Тэн дахиад л явчихсан тэр шөнө би хаалга налан доош суугаад шөнөжин бодол болохдоо шийдвэр гаргах ёстойгоо юу юунаас илүү ойлгосон юм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 05, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ᴏɴᴇsʜᴏᴛsWhere stories live. Discover now