"Stay" |Vhope|

3.6K 261 15
                                    

"Ахаа, тэр охиныг хараач?"

"Харж байна аа Тэхён." 

"Тэр… намайг сонирхох болов уу?"

-

"Ахаа, би түүнтэй ярилцсан. Хичнээн хөөрхөн, хоолой нь ямар уянгалаг гэж бодно? Би түүн шиг охин өмнө нь харж байгаагүй юм байна."

Хусог зөөлөн инээмсэглэн алхана.

-

"Тэгээд би түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Гайхалтай нь тэрний гэр танайхтай ойролцоо юм билээ. Би буцах замдаа танайхыг эзгүй байгааг харсан. Та хаана байсан юм бэ?"

"Хаана ч бишээ, Тэхён."

-

"Ахаа, би түүнд болзох санал тавьсан, тэр зөвшөөрсөн. Би юу өмсөх хэрэгтэй вэ? Очоод түүнтэй юуны талаар ярилцах вэ?"

"Сайхан хэрэг байна."

"Надад зөвлөгөө өг л дөө."

"Өөрийнхөөрөө бай. Тэгвэл чи илүү таалагдана."

-

Өнөөдөр амралтын өдөр ч түүнд Тэхёноос тасралтгүй зурвас ирсээр байлаа.

-Би түүнд олны
өмнө үерхэх санал
тавьсан. Гайхалтай нь
тэр зөвшөөрсөн ахаа.
Бүх хүмүүс бидэнд зориулж
алга ташиж байсан. Энэ
үнэхээр мөрөөдөл шиг юм.

-Сайн байна Тэхён.
Ах нь чамаар бахархаж
байна.

-Чи үнэхээр зоригтой юм.

-

Хусог өдөр бүр Тэхёний гэрэлтэж буй аз жаргалтай царайг харах болов. Тэр өвдөж байсан ч… инээмсэглэнэ. Тэхён жаргалтай байгаа болохоор. Тэр хүнтэй үерхсэнээс хойш Хусогтой хамт байх цаг дэндүү ховор болж байлаа. Цаг хугацаа зогсолтгүй урагшилж бүх зүйлсийг ардаа орхисоор байдаг шиг.

Гэвч… Тэхён хэзээ ч анзаарахгүй. Алдаж байгаагаа.

-

"Тэхён, өнөөдөр тоглохоор явахаа мартаагүй биз дээ?"

Тэхён гэмшингүй царайг Хусог руу гаргаж "Үнэндээ.. ахаа, би өнөөдөр Жүхёнтой явах ёстой. Ээжтэй нь уулзана гэж амласан."

Хусог инээмсэглэхийг хичээж "А-аан, ойлголоо. Санаа зоволтгүй ээ, би Юнгитэй явчихъя."

"Юнги? Хэн юм?"

Ганцаардахгүйн тулд чамайг орлуулж байгаа нэгэн.

ᴏɴᴇsʜᴏᴛsWhere stories live. Discover now