"Htf" |Jikook| Chap. 2 Xmas gift~ <3

3.4K 219 6
                                    

Хөл хөдөлгөөн ихтэй хотын төв гудамж. Хөгшин залуу, жаргал зовлонтой олон хүмүүс энэ амьдралын замаар алхална. Тэдний дунд мөн л энгийн хөтлөлцөн алхах хосууд.

"Жонгүг, чи эмээ дүү хоёр дээрээ оччихоод ирж болно шүү дээ. Хичээл ортол би чамайг хүлээж чадна."

"Үгүй ээ, би чамайг ганцаардуулахгүй гэж амласан."

"Тийм ч... тэд ч бас чамайг харахыг хүсч байгаа. Бас би танайд нүүгээд оччихсон болохоор дүүд чинь эвгүй байна байх. Чи ойлгуулж, ярилцах хэрэгтэй шүү дээ. Хэрвээ үнэхээр болохгүй бол би буцааж гэртээ оччихож болно."

"Үгүй шүү. Чамайг тэр харанхуй хөлсний байранд дахиж нэг ч өдөр байлгаж чадахгүй. Жимин, юунд ч санаа зоволгүй миний хажууд бай. Ойлгов уу?"

Жимин толгой дохисон ч ямар нэг зүйлд санаа зовсон байдалтай алхсаар байсанд Жонгүг тэсвэр алдаж түүний гарас татан өөртөө тэврээд,

"Энэ төрхийг чинь үзэн яддаг. Үргэлж инээлгэж, жаргалтай байлгахын тулд хором бүр хичээсээр байхад та хий хоосноос ч асуудал гаргаж ирээд шаналаад байх юм. Битгий л дээ. Бид жаргалтай байгаа, үгүй гэж үү?"

Жимин түүний энгэрт улам шигдэн үнэрээр нь цээж дүүрэн амьсгалаад,

"Зүгээр л... хэзээ ч ийм жаргалтай байж үзээгүй болохоор заримдаа айх юм. Зуурдынх байх вий гэж. Бас би их дутуу дулимаг, хар бараан дурсамж ихтэй. Ийм намайг орхиод явах амархан."

"Анхнаасаа сайхан эхлээгүй болохоор тэр биз. Би илүү их хичээнэ. Чи ч бас ингээд гуниглаад байлгүй надтай хамт байж, хамт хичээ за юу?"

"Ойлголоо. Жонгүг, хайртай шүү."

Жонгүг гэнэтхэн хөөрөх сэтгэлээ шоолон инээмсэглэж,

"Би ч бас хайртай." гэв.

Хэн ч ямар нүдээр харж байсан, хэн ч ямар үгээр доромжилж байсан тэдэнд хамаагүй мэт замын голд тэврэлдэн зогсож нэгэндээ эрхлэх тэд.

-

Жонгүг Жимин хоёр явсаар илүү их хүмүүс бужигнасан зах руу орж ирлээ. Анх удаа хүнсээ хамт цуглуулж буй нь энэ. Жонгүг түүнтэй романтик оройн зоог барьж найз залуу нь болохыг гуйсан оройноос нэг их удаан хугацаа өнгөрөөгүй ч тэд одоо хэдийн гэрэлчихсэн хосууд шиг бүх зүйлийг хамт хийх болсон юм.

Гэнэт Жимин зарим зүйлийг сонирхож яваад Жонгүгыг алдсан гэдгээ ухааран ийш тийш харан буцан алхаж эхэллээ. Зах хэтэрхий их хүнтэйгээс болж зөрсөн нэгэнтэйгээ мөрлөлдөн, хэн нэгнийг хайх хэцүү байснаас тэр цухалдсан төрх царайндаа тодруулж хамгийн түрүүнд захаас гарж хөл хөдөлгөөн багатай газар ирлээ. Утсаа гаргаж ирэн Жонгүгын дугаарыг хийж байтал гэнэт түүний мөрөнд хэн нэгний гар хүрж, нэрээр нь дуудахад Жимин эргэж харав.

ᴏɴᴇsʜᴏᴛsWhere stories live. Discover now