"Don't say Goodbye" chap.2

4.3K 398 22
                                    

16:43

Канадаас Сөүлийн чиглэлийн онгоц газардлаа.

Нулимсаар үдсэн газартаа би инээмсэглэлтэй буцан ирж байна. Энд... миний байгаагүй цаг хугацааг надад үнэнээр нь өгүүлэх газар..

Онгоцны буудлаас танил жолооч намайг угтан авч ачааг минь зөөлцөн машинд хийлээ. 4 жилийн хугацаанд их зүйл өөр болжээ.

"Хан жолооч оо түр зогсож байгаач."

Машин замын хажуу хэсэгт зогсоход би цонхоо нээн их дэлгүүрийн урд байх том дэлгэц рүү анхаарлаа хандууллаа.
"KJ группын ерөнхий захиралын хүү Жон Жонгүгын хуримын ёслол долоо хоногын дараа болох гэж байна. Хурим группын ёслолын танхимд 16:00 цагаас эхлэх бөгөөд одоогоор 300 гаруй зочид уригдаад байгаа юм. Түнш байгууллагуудаас баярын цэцгэн хэлхээ тасралтгүй цувсаар байна."

Дэлгэцийн дүрс солигдоход би амьсгалаа хүртэл түгжиж орхив. Түүний төрх.. Жаргалтай харагдаж байна.

Хан жолооч дэлгэцийн зүг хараад "Жон гэр бүл энэ гэрлэлтэд их сэтгэл хангалуун байгаа. Бага эзэнтэн ч өмнөхөөсөө жаргалтай байх болсон шүү."

Би түүнрүү хөнгөн инээмсэглэхээс өөрийг хийж чадсангүй. Үнэндээ өвдөж байна. Жаргалтай царайлах хэцүү байна. Айж байна.

Тэр.. намайг мартжээ гэж бодоход би зөв зүйл хийсэн мэт санагдана. KJ группын, Жон Жонгүгын бас өөрийнхөө ирээдүйн төлөө багахан зовсон минь өнөөдөр тэдний нүүрэнд инээмсэглэл авчирж чадлаа. Сайн байна, Жон Хэри.

"Жон хадагтай таныг их ярьдаг."

"Надтай байнга холбоо барьдаг байсан."

"Үнэндээ тэр таны өмнөх амьдралд их харамсдаг. Сайн өсгөж чадаагүй гээ ярьдаг юм."

"Би хэнийг ч буруутгахгүй ээ. Миний хувь тавилан шүү дээ."

Бид дахиж яриа өрнүүлсэнгүй. Зөвхөн машины жигд хурдаар урагшлах чимээ л сонстож би урдах замдаа л анхаарлаа хандуулсаар явав. Гэхдээ үнэндээ зам хорогдох тусам сэтгэл үймэрч гар хөлөрч байгааг анзаарч байв. Сэтгэл минь хором бүрт нуран унаж, тэр үед орхин явахдаа мэдэрч байсан бүхнээ эргэн саналаа.

"Бага хадагтай, бид буух хэрэгтэй." гэх дуунаар би толгойгоо аажуу эргүүлэн байшингын зүг харав. Юу ч өөрчлөгдөөгүй байх юм. Машинаас буух мөчид нүдний өмнө дөрвөн жилийн өмнөх дүр зураг зурсхийн гарж ирлээ. Уйлахгүйг хичээн алхах өөрийнхөө хажуугаар зөрж, араас минь орилон тийчигнэх Жонгүгын өмнө ирлээ. Тэр уйлж байсан. Хан тусдах урд гаран хонх дарахад дуу нь тархинд хоёр, гурав дахин цуурайтав. Би өөрийгөө хоосон биеэр мэдэрч байх юм.

ᴏɴᴇsʜᴏᴛsWhere stories live. Discover now