"Miss right" |Taehyung|

6.9K 449 15
                                    

"Ким Тэхён! Яг одоо наанаа зогс!"

Тэр инээмсэглэсээр эргэж харахад би гүйцэж очоод чихнээс нь зулгаалаа. Тэхёний хоолойн өнгө огцом дээшилж,

"А-ААХ! Өвдөж байна эгчээ!"

"Үхсний чинь эгч! Бас яагаад хэрэг тарьчихсан юм золиг минь, чамаас болж сургууль дээр байнга нүүрээ улалзуулах юм байна л даа. Ер нь би биш чи хэрэг хийсэн байхад яагаад надад дарамт ирээд байдаг юм бэ?"

Тэр миний атгалтаас арай гэж гаран дөрвөлжин ам гаргачихаад,

"Та чинь надтай хамгийн ойр нэгэн ш дээ."

"Одоо гэртээ очоод ээжид бас үглүүлнэ. Нусаа ч арчиж чадахгүй байж яах гэж зодоон хийдэг юм? Бас юу гэлээ...? Цусан өшөө? Бага хуц мэдэв үү?" гэж хэлэхдээ түүнрүү тохойлдохоор зангахад тэр татгасхийн цаашлав.

"Сүжон эгч үглээд эхлэхээрээ ямар хөөрхөн гээч?" Тэхён чихээ үрсээр хэлэхэд нь би нүдээ эргэлдүүлэхээс өөрийг хийсэнгүй.

Тэр бол миний ээжийн ганц найз болох Миран эгчийн бас л ганц хүү. Миран эгч удаан хугацааны турш гадаадад ажилаж, амьдарч байгаа тул Тэхёнийг ээж бид хоёрт захиж захиж үлдээсэн юм. Ингээд л ээж түүнийг надаас илүү хайрлах болж, төрсөн эгчээс нь өөрцгүй болсон би түүний өмнөөс бүх хариуцлагыг үүрсэн.

Тэхён жинхэнэ дайсны цэрэг л гэсэн үг. Буулгахгүй, эвдэхгүй зүйл гэж үгүй. Сургууль дээр үргэлж л зодоон хийсэн, эсвэл хичээл тасалсан хэргээр чихнээс хонх зүүж явдаг ядаргаатай гахай байгаа юм.

Ярвалзсаар түүний урд алхаж байсан миний нүүрэн сургуулийн булан эргээд л инээмсэглэл тодорч, догдолж эхлэв.

Жон Хусог! Миний сахиусан тэнгэр.

"Хусог~а!"

Тэр яг л байдгаараа гараа халааслан алхаж байгаад намайг олж харан өөдөөс инээмсэглэн далаллаа. Би ч хариу үзүүлэн түүнрүү гүйхээр урагш нэг алхсан ч араас татах хэн нэгний хүчинд дийлдэн байрандаа зогсов.

"Эгч хурдан ир гэсэн явцгаая!"

Тэхён цүнхний гогцооноос татан алхаж эхлэв. Харин Хусог гайхсан чигтээ тэндээ хоцорлоо. Хайран сайхан боломж минь!

"Хөөе малаа тавиач ээ."

"Би таныг тэр ахтай битгий уулз гэсэн байх аа. Тэр таньд тохирох хүн яавч биш!"

"Чамд хамаагүй биз дээ! Ядаж тавь л даа, би буцахгүй угаасаа."

Тэр тавьсан ч мөрөөр минь тэврээд "Зугтчих юм шиг санагдаад байна, тэр ах руу."

ᴏɴᴇsʜᴏᴛsWhere stories live. Discover now