"Төлөөс" |Jundae|

11.7K 422 13
                                    

Тэр сайн хүн биш байсан... Аан, бүр хүн ч биш байсан юм байна. Тэр сүнс байсан. Хүн бүр түүнээс айж, чичлэж, үзэн яддаг тийм л аймшиг байсан юм. Аймаар... түүнийг тодорхойлох ганц үг.

"

Өдрийн хоолоо." Ээж араас дуудахад гарах гэж байсан би духаа цохин буцлаа.

"Ойрд их мартамхай болоод байна."

"Орчин солигдсоноос болоод л.."

"Пшш, оройтохгүй шүү. Болгоомжтой яваарай." Ээжид агаарын үнсэлт бэлэглэчихээд том саарал цамцныхаа малгайд өмсөн бороон дундуур сургууль руугаа гүйж эхэллээ.

5 сарын өмнө аавын минь бизнес нурж, өрөө дийлж чадахгүйд хүрсэнээс бид Америкт ирсэн юм. Хотоос дэндүү хол жижиг тосгонд.. Үнэндээ эндээс биднийг хэн ч олж чадахааргүй байв. Энэ тосгон газрын зурагт тэмдэглэгдээгүй. Хэдхэн зуун хүн амтай ч уугуул иргэд нь хэзээ ч орхиж явдаггүй. Дэлгүүр нь хүнс муутай, сургууль нь ядруухан. Хамгийн хачирхалтай нь энэ газарт нар харна гэдэг ховор юм. Зузаан үүлс үргэлж нарыг хааж, ихэнхдээ бороо цутгана. Мөн хаашаа л харна ой моддоор бүрхэгдсэн сүрлэг уулс.

Ммм, намайг Сынван гэдэг. Хаанаас ч юм өөртөө Вэнди гэдэг нэр өгсөн ч хэн ч намайг ингэж дууддаггүй байв. Өөрийн ертөнцдөө л би Вэнди байсан юм.

💧

"Оройн хоолны цагаас өмнө ирээрэй.!"

Ээжийн зурвас нэртэй заналхийллээс болж ангиас гүйн гарч, намайг ирэхэд л анивчиж байсан одоо ч анивчсаар байгаа хонгилын гэрэлнүүдийн доогуур өнгөрөн доош буух нарийн шатан дээр иртэл зам таглан хэн нэгэн сууж байлаа.

-Ингэж л би анх түүнтэй таарсан юм.

Тэр шат үнэхээр нарийхан учир тэрний хоёр талаар гарах боломжгүй байв.

"Excuse me?" Тэр толгойгоо огцом эргүүлэхэд танил Ази төрх нь нүдэнд тусав. Эргэлзээгүй, тэр Солонгос юм байна.

"Замаас түр холдоод өгөхгүй юу? Би их яарч байна л даа."

Тэр гацсан зураг мэт л надруу харсаар байсанд бухимдаж эхэллээ.

"Хөөе-" Тэр гараараа өөрлүүгээ заахад нь би хөмсөг зангидан толгой дохив. Замын садаа гэдэг чинь жинхэнэ энэ байна.

ᴏɴᴇsʜᴏᴛsWhere stories live. Discover now