"Тэнэг!" Gift for Edna_Myg~ (•-•)

3.6K 253 32
                                    

"Мин Юнги, яагаад уурлаад байгаа юм?"

Юнги намайг тоолгүй алхасаар. Би баруун талд нь ч нэг гарж, зүүн талд нь ч гарч, араас нь хөөцөлдөн уурлаад байгаа шалтгааныг нь асуух ч тэр намайг хүн гэж тоохгүй алхана.

"Яаа, гахай минь! Хүнийг цагтаа ч ирж авчихаагүй байж ер нь яагаад уурлаад байгаа ёрын амьтан бэ?" гэхэд Юнги аймшигтай харц надлуу шидэлсэн ч үг дугарсангүй.

Дотор бачимдан амандаа үгэлсээр араас нь дагаж байтал тэр яг миний өмнө хаалгаа тас хийтэл хаачихав. Хормын төдийд нүүр халж би түүнд сонсгохоор чангаар орилж орхилоо.

"МИН ЮНГИ! МУУ ТЭНЭГ!!"

Чанга чанга дэвсэлсээр арын хаалгаар орж өрөөнд ороход Юнги хувцасаа солиод зогсож байв.

"Юнги чи ууралсан байж болох ч намайг энэ байшингын хамтран эзэмшигч гэдгийг санаарай!" гэсэн ч тэр надруу хялам ч хийсэнгүй. Угаасаа энэ хямсгар амьтны занг ямар мэдэхгүй биш, хажуугаар нь чихэн солих хувцсаа аваад орон дээр суухдаа юу буруу хийсэн байж болох талаараа бодсоор.
Эцэст нь олсон!

Муу тэнэг ямаа!

Цааш харан зогсох Юнгигын хажууд очоод өөрлүүгээ харуулан,

"Чи тэр шинэ багшаас болж уурлаж байна тийм үү? Алив ээ, мөн биз дээ." гэхэд тэр ярвагнан байж,

"Өчигдөр л шинэ багш ирсэн гэж хөөрцөглөөд байсан. Ганц өдрийн дотор юун ч сүрхий дотно болчихдог юм бэ дээ?" гэсээр надруу муухай харж элгээ тэврэн зогсоно.

"Хөөе, хамт ажилладаг багш нар хурдан дотносох хэрэгтэй биз дээ. Чи ч гэсэн ажлынхаа хүүхнүүдтэй шалчиг шалчиг гээд л байдаг байж. Харин ч би үг хэлдэггүй шүү."

"Чи хэлье гээд ч хэлэх үг олдохгүй мэдэв үү? Би зөвхөн чамд л үнэнч байдаг."

"Тэгээд ч би үнэнч бишдээ яасан юм? Мин Юнги! Арай хэтрээд байгаа юм биш үү? Учир зүггүй харддагаа хэзээ болих юм? Энэ байдлаараа бид хурим ч хийхгүй бололтой." Гэнэт л сэтгэл сонин болоод гомдоод эхлэв. Ганцхан тэр л уурлаж, хардаж чаддаг юм шиг. Хагас жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн ч одоо ч бид нэгэндээ итгэдэггүй бололтой.

Хоолоо бэлдэхээр доош бууж байтал араас тэр тэврэх нь мэдрэгдэж хүзүүнд нүүрээ наалаа. Одоо миний зөрүүдлэх цаг! Түрүүнээс хойш хүн зовоочихоод матар чинь.

"Уучлаарай!"

"Үгүй!"

"Зүгээр л… чамайг хүлээж байх зуур хажууд байсан охидууд тэр багшын чинь ямар царайлаг, өндөр талаар ам уралдаад л яриад байсан. Тэгээд чамайг арай ч тэгээгүй байлгүй гээд бодож байтал тэр нэг юмтайгаа тас тас хөхрөөд л гарч ирээ биз дээ."

ᴏɴᴇsʜᴏᴛsWhere stories live. Discover now