Chapter 21

1.5K 219 6
                                    

Тэхён

Тэр охин

Чэрин намайг яагаад ингэтлээ хамгаалаад байгаа юм бол?

Би сувилагчтай ярилцаад өрөөнөөс гарж ирж буй Жиминыг харахдаа түүнийг наашаа ирэхыг тэвчээртэй хүлээж байв. Тэр намайг чиглэж алхаж эхлэхэд тэвчээр минь алдагдаж түүнээс өөдөөс алхан очлоо.

"Tэхён"

"Чэрин яаж байна" би түүнд үнэхээр санаа зовож байсан тул шууд л Чэриныг асуусан минь энэ байсан юм. Түүний бие үнэхээр муу харагдаж байсан тул би санаа зовохгүй байж чадахгүй байлаа.

"... Түүнийг  зүгээр л жаахан амрах хэрэгтэй гэж байна" хэмээн инээмсэглээд " Харин Тэхён чи зүгээр үү?"

"Тиймээ"

"Анги руугаа явцгаая хичээлдээ суух хэрэгтэй" гэж тэр мөрөн дээр минь зориг оруулах шиг зөөлхөн цохих үед яагаад ч түүнээс зориг гарган энэ удаад асуух хэрэгтэй гэж бодоод "Тэр охин хэн юм бэ?" хэмээн чимээгүйхэн ам нээлээ.

"Тэр бол Чэрины өнгөрсөн амьдралд нь хамгийн их зовоосон нэг нь байгаа юм. Би чамд илүүг хэлэж чадахгүйнээ Чэрин өөрөө бүгдийг тайлбарлах нь зөв байх"

"Тийм байхнээ"

"Уучлаарай Тэхёнаа"

"Зүгээр дээ"

Хариултгүй асуулт одоо ч толгойд минь минь эргэлдэж хичээлдээ ч анхаарлаа төвлөрүүлж чадсангүй. Чэрин түүнээс яагаад айгаад байгаа юм бол? Жү Юна гэж хэн ер нь хэн юм бол?
Чэринд туслахыг хүсэх ч би тэр охиныг хэн болохыг ч мэдэхгүй шүү дээ.  Өмнө нь ямар нэг зүйл болсон тэр зүйлд нь Жү Юна хамаатай байх....

"Хичээлын цаг дууслаа" Үй түмэн бодолын дундуур багшийн хоолой гарч ангиас гаран одоход би хурдхан шиг цүнхээ аваад Жимин, Жонгүг нарын хажууд очив. Хурдан Чэрин дээр очих хэрэгтэй.

"Уучлаарай Тэхёнаа гэрт маань асуудал гараад Чэриныг хүргэж өгч чадахгүй юм шиг байна. Чи Чэриныг гэрт нь хүргээд өгж болох уу?" Жимин цүнхэндээ дэвтэр номоо хийх зуураа над руу харан ийнхүү хэлээд намайг толгой дохих үед цүнхээ үүрэн ангиас гарч одов.

"Чэрины аав гэртээ байгаа гэсэн болохоор чи гэрт нь хүргээд өгчихөд л болно. Бид  дугуйлантай болохоор амжихгүй нь уучлаарай" Жыин ч бас ийнхүү хэлээд Инми Жонгүг хоёрыг түлхсээр ангиас гарч одов.

Ангид ганцаараа шахуу үлдсэн би Чэрины хэвтэж байгаа эмчийн өрөөрүү явлаа. Түүний өрөө рүү алхах зуур яагаад ч юм Жимин болон Чэрины талаар бодогдох бодол минь толгойноос гарсангүй. Жиминыг шилжиж ирсэн өдрөөс л би түүний Чэринд сайн гэдгийг ойлгосон. Түүний Чэрин лүү хардаг харц нэг л өөр. Яг л хайртай хүн рүү харж байгаа мэт цаанаа л зөөлхөн энхрийлсэн хайрласан шинжтэй байдаг. Магадгүй Чэрин ч бас түүнд сайн байх. Биеийн тамирын хичээл дээр ярьсан залуу Жимин л байж таарлаа. Тэр үргэлж л Чэринд тусалж халамжилд байдаг шүү дээ.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now