chapter 10

2.1K 286 7
                                    


Чэрин

"Ринние" Эгч маань намайг доод давхараас дуудсаар би өрөөндөө өөр зүйл үлдээсэн эсэхээ шалгаад шатаар доошлов.

"Очиж байна"

Өнөөдөр аав, эгч хоёр намайг эмнэлэгт хүргэж өгөхөөр болсон юм. Надтай уулзахыг хүсэж байгаа нэг нь байгаа гэж тэд хэлсэн. Эгчээсээ хэн болохыг асуухад биднийг Сөүлд нүүж ирэхээс өмнө хөрш байсан хүн гэж хэлсэн бөгөөд аав эгч хоёр ажилтай тул би түүнтэй уулзангаа түрхэн хугацааг тусалж өнгөрөөх байгаа нь энэ юм. Мэдээж би түүнтэй уулзах болсондоо баяртай байна.  Хэн гэдгийг нь мэдэхгүй хэдий ч

"Тэр тэнд байгаа гэдэгт би итгэлтэй байна" Чурун эгч баяртай байх бөгөөд машины урд суудалд суусан хойноо арагшаа эргэн над руу харахдаа ийнхүү хэлэв.

Би ганцхан хүнтэй уулзан гэж бодсон ч ахиад хүн байгаа бололтой гэж бодох төдийд илүү сонирхолыг минь татна. "Хэн?" 

"Чамтай үргэлж хамт байдаг нэг нь"

"Жимин үү??" Би түүн лүү гайхсаар харах үед эгч толгой сэгсрэн инээгээд "Жимин чамтай хамт байдаг хоёр дохь эрэгтэй"

"Тэгвэл би түүнийг таних уу??"

"Харин эээ, гэхдээ чи түүнд үнэхээр хайртай"

Түүний хэлсэн үгнээс болж би хөмсөгөө зангидаж байлаа. Тэр хэн нь мэдэхгүй залууд би сайн гэнээ. Сонин л юм...

"Ааваа эгч худлаа яриад байна" Би жолоондоо хамаг анхаарлаа хандуулах аав руугаа харсаар ийнхүү хэлэв. Чурун эгч учир нь олдохгүй зүйл яриад байсанд би сүүлдээ түүнийг худлаа ярьж байгаа гэдэгт нь бараг 100% итгэчихээд байсан юм. Аав бидэнд үргэлж худлаа ярьж болохгүй. Үнэн бай гэж заадаг байхад эгч яаж аавын хажууд суучихаад худлаа ярьж чаддаг байнаа. Бодсон бодолдоо хөмсөгөө зангидан аав руу харахад аав машины урд байрлах жижигхэн толиндоо намайг ажсаар хөнгөхөн инээмсэглээд
"Миний бодлоор бол чи түүнтэй уулзсандаа баяртай байх болно"

"Тиймээ" Аавын ярианд эгч толгой дохин ийнхүш хариулах миний хөмсөг бүр ч зангирч орхив.

"Гэхдээ би түүнийг танихгүй!"

"Битгий санаа зов тэр үнэхээр сайн хүүхэд"

"Та хоёр л надаас илүү санаа зовоод байх шиг байна" Сүүлдээ бага зэрэг уур минь хүрсээр ахин үг дугарахыг хүсээгүй учир чимээгүйхэн л цонхоор гадаах орчиныг ажиглан явав.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now