chapter 7

2.4K 318 21
                                    

Чэрин

Өнөөх хамтдаа хоол идсэн өдрөөс хойш бид ахиж харьцахгүй хоёр долоо хоногыг өнгөрүүлсэн байв. Тэхён ахиад л намайг өөрөөсөө түлхээд эхлэв. Би үргэлж түүнтэй ярих гэж элдэв янзын сэдэв эхлүүлдэг ч тэр хүн дугарч байна ч гэж ойшоохгүй үргэлж чимээгүй сууна. Намайг түүн рүү инээхэд тэр над руу инээхээ ч больчихсон. Өдөр болгон нүүр нь хөхөрч, уруул нь шалбарсан ирэх болж, хааяа бүр шалтгаангүй хичээлээ тасалж эхлэх болсон. Би түүнд санаа зовж зарим нэг хүүхдүүдээс асуухад Хажүн түүнийг ойрд их дээрэлхэж байгаа гэж хэлсэн юм.  Би түүнд одоо ямар хэцүү байгааг асуугаагүй ч мэдэж байлаа.

Би ч мөн адил түүн шиг байдалд орж үзсэн болохоор

Хэн нэгэнд ад үзэгдэх ямар новшийн байдгыг байдгийг хэнээс ч илүү би сайн мэдэх болохоор тэр

Энэхэн хугацаанд би өөрийгаа Инми шиг түргэн зангүйдээ хэн хүнээс илүү баярлаж байлаа. Хэрэв би Инми шиг байсан бол аль хэдийн Хажүн шиг өөдгүй амьтадыг болгоод өгөх байсан юм.
Утасд минь дуудлага ирэхэд ухаан орон дуулагыг авлаа.

"Байна уу?"

"Чи яагаад дандаа ингэж гунигтайгаар утсаа авдаг юм бэ?" Хэтэрхий сул дуугаар ийнхүү дугарсанд тэр аль хэдийн миний ямархуу байгааг мэдчихсэн бололтой ийнхүү хэлэв.

"Жимин" Утас дээрх нэрийг харах ч үгүй авсан болохоор бага зэрэг гайхав. Бас түүний хоолойг сонсоод хэд хоног Тэхёнд их анхаарал тавиад найзуудыг бүр мартчихсан байсанаа саналаа.

"Юуны түрүүнд чи яагаад гунигтай байгаа талаар надад ярьж өгөөч?" Жимин ийнхүү хэлэхэд би хэлэх эсэхдээ бага зэрэг эргэлзсэн ч санаа алдаад ярьж эхлэв.

"Би тэхёнтой дажгүй харьцаж байгаа. Бид хамт хооллож өмнөхөө бодвол илүү дээр харилцаатай болсон"

"Энэ гайхалтай биш гэж үү?Гэхдээ чи яагаад тийм гунигтай байгаа юм?" Жимин надад санаа зовсон бололтой сүүлийн өгүүлбэрээ их л нухацтай асуух аж.

"Түүнийг хүүхдүүд дээрхлээд байна. Тэр надтай огт харьцахгүй бас үргэлж л нүүр нь хөхөрсөн байдалтай явдаг болсон. Хамгийн гол нь би түүнд юу ч хийж өгч чадахгүй байна."

Надад хэцүү байна. Тэр хан боргоцой шиг үстэй залуугийн хоёр найз миний алхам бүрийг мэддэг тэхёнд туслах гэх болгонд тэр  хоёр хаанаас ч юм гайтай гэгч нь гараад ирдэг юм.

"Чи ахиад л шархалж байна тийм үү?" Жимины хоолойны өнгөнөөс л надад хэтэрхий их санаа зовсон нь илт сонсогдох аж.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now