Chapter 15

1.6K 240 5
                                    

Жимин

Би дөнгөж л 14 настай байсан. Би түүний нүд рүү хараад шууд л дуралчихсан юм. Тэр найзуудтайгаа сургуулийн кордар, цайны газар гээд л үргэлж хамт явдаг тэр гаднаасаа ч дотноосоо ч миний нүдэнд гэрэл цацруулсан үзэсгэлэнтэй охин харагддаг байлаа. Түүнийг биеэ авч яваа байдал, инээмсэглэж буй төрх, эелдэг зан гээд бүгд түүнийг чимдэг. Тэр инээж байхдаа ямар хөөрхөн гэж санана.

Тэр үнэхээр сахиусан тэнгэр шиг

"Чи юу харж байгаа юм" Жонгүг намайг цохиход л би ухаан орно түүний зүг харав.

"Хөөх" тэр миний харсан зүг лүү харж уулга алдаад... "Хэрэв чи түүнийг сонирхоод байгаа бол Түүний нэрийг Пак Чэрин гэдэг"

"Пак Чэрин гэнээ??" би асуухад тэр толгой дохив.

"Тиймээ тэр бол APink-ийн гишүүн Пак Чуруны дүү"

"Тэр үнэхээр хөөрхөн юмаа" би амандаа бувтнахад жонгүг инээж байсан юм.

"Чи түүнд дуралчихаа юу" Жонгүг чанга хэлэхэд хажуу эргэнд явж байсан бүх хүн бидэн лүү харж байлаа.

Сахиусан тэнгэр шиг л үзэсгэлэнтэй юм.

Би түүнд сайн болоод нэлээн удсан ч одоо хүртэл түүнд сайн гэдэгээ хэлж чадахгүй хэвээр л байв. Түүнийг харах болгондоо яагаад тэгж их сандараад байдагаа өөрөө ч мэдэхгүй юм. Үүнээсээ болоод би түүнтэй одоо хүртэл танилцаж чадаагүй л байна"Чэрин" Манай англи хэлний багш Хатагтай Жон түүнийг дуудсан нь энэ байв.

"За хатагтай"

"Ангийнхаа Эсээ бичсэн цаасыг хичээл тарахаар багшдаа хураагаад авчираад өгөөч"

"Тэгэлгүй яахав" гэж Чэрин түүнд инээмсэглэнэ хэлэхэд Хатагтай Жон түүнд талархаж илэрхийлнэ гарч одов.

Хонх дуугарч хичээл тарах болсоныг мэдэгдэхэд Чэрин босож багшийн хэлсэн зүйлийг хурааж байв. Би ч мөн адил эсээгээ ширээн дээр тавьчихаад цүнхэндээ дэвтэр номоо хийж түүнийг ирж цаас авахыг хүлээнэ.

"Явъя" Жонгүг мөрөн дээр минь цохин хэлэхэд түүнийг орхино ангиас гарахаас өөр арга байгаагүй юм.

"Жонгүг"

"За "

"Хоёулаа маргааш уулъя би яаралтай ажилтай болчихлоо" би түүнийг тэнд нь орхино чэрины зүг гүйсэн. Хойноос жонгүгын Жимин гэх хоолой сонсогдоход би түүнийг тоолгүй яваад өгсөн юм.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now