chapter 17

1.6K 244 5
                                    


Чэрин

Өнөөдөр өмнө нь надад тохиолдож байгаагүй хамгийн гунигтай өдөр байлаа. Тэнгэр сааралтах нь удахгүй бороо орж эхлэхыг сануулах мэт... Тэр инээхгүй,уйлахгүй, ямар ч сэтгэл хөдлөл үл үзүүлэнэ. Эмээ өчигдөр нас барчихсан тэгээд тэр унтаагүй. Аав эгч бид гурав түүний оршуулах ёслолд туслах бөгөөд хүмүүс ар араасаа ирсээр л байлаа. 

"Түүний хамгийн том хүү, бэр нь завгүй болохоор ирээгүй бололтой" гэж нэгэн эмэгтэй нам дуугаар хэлэв.

"Ачд нь их хэцүү байгаа байхдаа эмээ түүнд бүх зүйлээ зориулдаг байсан.".

Би аажмаар алхаж, хар костюм, цагаан бээлий өмссөн тэхёны хажууд очив. Мэдээжийн хэрэг тэр над руу хараагүй эмээгынхээ зурагнаас харцаа салгаж чадахгүй хэвээр сууна. Би түүний өмнө өвдөглөн суухад л тэр над руу харав. 

"Өчигдөр оройноос хойш юу ч идсэнгүй жоохоныг л идчих" би түүний нүд рүү харна гуйх аятай зөөлхөн хэлэв.

"Идмээргүй байна" тэр сэтгэл хөдлөлгүй хариулах бөгөөд ахиад л эмээгын зураг руу байдагаараа гөлрөнө. Хэн ч түүний юу бодож байгаа талаар мэдэхгүй. Бас хэн ч түүний ямар их өвдөж байгааг мэдэхгүй.

"чи хоол идэхгүй бол өвдөнө тэхён эмээ чамайг ингээсээ гэж хүсэхгүй"

"Зүгээрээ" Тэр ахин татгалзах үед би аргаа баран тэндээс холдов. Tэхён наашаа чиглэн алхаж явсангүй ард минь эмээгынхээ зурагыг ширтэнэ үлдэв.

"Чи Чэрин байх ёстой" гэж нэг танихгүй эрэгтэй  инээмсэглэж над руу харна хэлэв. Тэр жүжигчин И Жүнгитэй үнэхээр адилхан юмаа. "Би Tэхёны авга ах Ким Жинү чи хүсвэл Ноён Ким гэж дуудаж болно шүү" тэр инээмсэглэв..

"Сайн байна уу?" би түүнтэй бөхийн мэндлээд өөрийгөө танилцуулав. "Тиймээ би Пак Чэрин мөн байна"

"Ээжийн минь зөв байж, чи их эелдэг сайн охин байна шүү" гэж тэр намайг инээлгэв. "Би гурав дахь хүү нь , миний ах тэхёны аав байгаа юм"

"Тийм байхнээ" би толгой дохив.

"Би чамтай ярилцахыг хүсэж байна. Зав байвал шүү дээ" тэр над руу харан нухацтай царай гарган хэлэхэд би зүгээр л толгой дохисон юм. Өнөөдөр үнэхээр удаан өнгөрч байлаа. Tэхён өдөржингөө тайван байсан нь миний санааг бага зэрэг зовоож байв. Аав Чурун эгч бид гурав өдөржин оршуулгын ажилд тусалж завгүй байсан тул оршуулгын ажилыг дуусгаад л тэхёны авга ахтай ярилцах боломж олдсон юм. 

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now