Chapter 11

2.1K 251 11
                                    



Чэрин

Би эмээгын өрөөнөөс гарж гэр лүүгээ ганцаараа алхав. Бид гадаа удаан ярилцан суусан ч буцан эмээгийн өрөөнд орж хэсэг сууцгаасан юм. Харин Тэхён эмээгынхээ хажууд унтаад үлдчихсэн. Магадгүй их уйлсанаасаа болоод ядарсан байхлдаа. Түүнийг унтаж байхад нь сэрээгээд намайг гэрт хүргээд өгөөч гэж зүрхлээгүй юм хэдий орой болсон ч энэ надад тийм ч аюултай санагдаагүй.

Flashback

"Эмээ"

Tэхён унтаж байх бөгөөд унтаж байхдаа хүртэл эмээгынхээ гарыг чангаар атгаж байсан юм. Түүний амьдрах шалтгаан нь эмээ нь байхад түүнийг орхиод явна гэж бодоход ямар хэцүү байгаа бол....Түүнийг сайн ажиглавал нулимс хамар хацар гээд энд тэнгүй хатсан байх ба их уйлсанаас болж нүд нь улайсан харагдана. Эмээгээ зүүдэлж байгаа бололтой түүнийг хамарыг дагана нулимс нь урсаж байлаа.

"Тэхён" би гараа аажимаар явуулна нулимсыг нь арчив.

Түүний ийм байдалтай байхыг харах үнэхээр хэцүү байдаг.

Би нүдэндүү нулимс цийлэгнүүлэн эмээ тэхён хоёр луу ээлжлэнэ хий дэмий харан сууна.  Эмээгээ алдана гэдэг айдас нь түүнд ямар их нөлөөлсөн бол магадгүй тэхён ийм байдалтай байгаа нь эмээгээ өвчтэй болсоноос хойш л байх...Тэр энэ их өвдөлтөө яаж давж дуулсаныг би гайхаж байна. Хөндлөнгийн би харахад хүртэл зүрх зүсэж байхад....Тэр намайг еэна-гийн тамлалтаас гарахад тусалсан байж яагаад өөрөө энд ийм байдалтай уйлаад байж байгаа юм бэ???

Түүний эцэг эхийн байдал ч бас миний зүүдэлсэнтэй төстэй байх болов уу?? Болгоомжтойгоор түүний хацрыг үнсээд гунигтай инээмсэглэв. Tэхён яг одоо үнэхээр тайван харагдаж байна.

End of Flashback

"Чэрин"

Бодол болон газар ширтэн явж байтал хэн нэгний нэрийг минь дуудахад багахан гайхсаар аажмаар толгойгоо өргөөд манай хаалганы урд зогсох Жиминыг олж харав. Тэр миний нүд рүү хараад тэр дороо л гүйж ирэв. Дараа нь тэр миний нулимыг эрхий хуруугаараа арчиж өгөв.

"Яагаад.....уйлаад байгаа юм бэ?? Чамайг хэн нэгэн нь гэмтээгээ юу??" Тэр надад санаа зовсон бололтой ийнхүү асуув.

"Жимин.." би түүний нэрийг зөөлхөн дуудан доош хараад "Би юу хийх хэрэгтэй вэ?"

"Юу" тэр гайхах бөгөөд түүнд л бүгдийг хэлвэл надад туслаж чадах юм шиг санагдсан юм.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now