Chapter 13

1.8K 251 6
                                    


Чэрин

Тог, Тог

Жимин "Шийтгэлийн өрөө" гэж бичсэн модон хаалгатай өрөөны хаалгыг аяархан тогшив. Хаалга нээгдэж нэг нь сахалтай эр хаалга онгойлгосон нь энэ байв.

Тэр санаа алдах бөгөөд "Энд хүлээж бай" гэж хэлээд цааш явахад тэхёноос бусад нь бүгд хаалгаар шагайж шийтгэлийн өрөөг сонирхож байв. Зүгээр л нэг анги шиг ширээ, сандал, самбар гээд байх зүйл байх бөгөөд энгийн ангиас ялгараад байх зүйл алга...Нөгөө эрэгтэй эргэж ирэхдээ гартаа дэвтэр, бал хоёрыг барьжээ. Магадгүй бидний яагаад энд ирсэн шалтгааныг тэмдэглэх гэж байгаа байх.

"Нэр анги болно энд ирсэн шалтгаанаа хэлээд нэг нэгээрээ шийтгэлийн өрөө лүү орцгоо" нөгөө эр ямар ч сэтгэл хөдлөлгүй ярих бөгөөд энд ирсэн олон хүүхдүүдээс залхдаг бололтой.

"Пак Жимин 2-3 анги гэрийн даалгаврыг үзэн яддаг болохоор энд ирсэн" Жимин өмдныхөө кармаанд гараа хийнэ хээв нэг хариулахад нөгөө эр гайхаж байлаа

"З..за дараагынх нь"

"Сун Жыин 2-3 би ангийнхандаа дургүй, болохоор найзуудтайгаа нэгдсэн"

"Жон Инми би эсээ бичихыг үнэхээр үзэн яддаг тиймээс л энд ирсэн юм." Тэр нөгөө багш луу хоосон харцаар харж мөрөө хавчина анги луу орxчихов.

"Жон Жонгүг 2-3 би зүгээр л хайртай хүнээ дагасан" Тэр Инми лүү гялалзсан нүдээр харан нөгөө багш луу харж инээчихээд орчисон юм..

"Юу....Зза хамаа алга" тэр санаа алдан нэгд нэгэнгүй дэвтэрдээ тэмдэглэнэ.

"Пак Чэрин 2-3 гэрийн даалгавраа хийгээгүй. Тэр чинь үнэхээр уйтгартай."

"Та энэ удаа бас юу хийсэн бэ?? Ким Тэхён" багш миний ард зогсох тэхёныг харсаар ийнхүү асуухад тэхён доош харсаар "Түүхийн багш намайг гэрийн даалгавраа хийгээгүй гэж ийшээ явуулсан" хэмээн хэлэв.

Тэр тэхён бид хоёрыг анги луу оруулж өөрөө самбарын урд байх сандал дээр очиж суув. Тэхён шууд л Жимины цаана байх ширээн дээр очоод ширээ дэрлээд унтаад өгөв. Жимин намайг "нааш ир" гэж гараараа дохиход түүний хажууд инээмсэглэнэ очиж суув. Нөгөө гурав маань ч мөн адил бидэнтэй ойрхон ширээнд зэрэгцэн суужээ.

"Одоо- "Жимин амандаа бувтнахад Жин, Хусог, Намжүүн, Юнги нар орж ирэв.

Багш хаалга онгойх чимэээнээр дээш өндийж хараад санаа алдана дэвтэрээ авна босов.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now