Chapter 12

1.8K 251 4
                                    

Чэрин

Юнги надад юу хэлэхыг хүссэн юм бол түүний хэлэх үг юу болох талаар бодсоор байгаад хичээлдээ ч анхаарлаа хандуулж чадсангүй. Үнэндээ би хичээлд тийм ч их анхаарал хандуулаад байдаггүй төрлийн хүнлдээ. Багшийн хэлсэн чухал зүйлсээс илүү дэвтэр дээрээ зураг зураад суух илүү хөгжилтэй байдаг юм. Тэхён ч мөн адил хичээл хийхын оронд ширээн дээрээ элдвийн зүйл бичиж суудаг. Гэхдээ багш хэзээ ч үүнийг анзаарч байгаагүй нь азтай.

Доош харан элдэв зүйл бодонгол зураг зуран сууж байтал ширээн дээр минь ногоон өнгийн базагдсан цаас ирэхэд гайхан дээш харвал тэхён ширээрүү минь заасаар унш гэж байгаа юм шиг толгой дохив.

Чи зүгээр үү? ямар нэгэн зүйл санааг чинь зовоосон бололтой.
- KTH

Тэр заримдаа л надад анхаарал хандуулдах юм

Би ногоон өнгийн цаасны ард хариу бичиж багш харж байгаа эсэхыг шалгавал ашгүй багш самбар луу харна зогссон байхыг харан түүн лүү шууд шидчихэв.

Би зүгээрээ. Би зүгээр л шөнө унтаж чадаагүй юм
- Рин

Тэхён ширээ лүү минь ахин цаас шидэхэд би багшид харагдахгүй гэсэндээ хурдхан шиг авна уншив.

Чиний шөнө унтаж чадаагүй шалтгаан дунд чинь би ч бас байгаа юу??
- KTH

Түүний бичсэн зүйлийг уншсан даруйдаа түүн рүү харсаар толгой сэгсрэв..

Үгүй үгүй ​​үгүй! Өнгөрсөн шөнө би 'The Walking Dead' үзээд айгаад унтаж чадаагүй юм
- Рин

"Одоо цаас шидэж харьцахаа больвол яаж байна" Түүн рүү бичсэн зүйлээ явуулж амжихаас өмнө англи хэлний багш урд минь ирсээр ийнхүү хэлэхэд би санаа алдсаар гялс өнөөх цаасаа өазаж амжив. Багш ширээрүү хүчтэй цохисоор "Яг одоо ангийн гадаа гараад гараа өргөөд зогс"

Би суудлаасаа босохоосоо өмнө өөрийгөө харааж байлаа.Tэхён бид хоёр гараа бараг хагас цагийн турш ангийн гадна өргөж зогссон. Хамаг цус минь гар луу юүлэгдэж байгаа аятай л сүүлдээ толгой эргэж гар салагнаж байв.

"Чи зүгээр үү??" Тэхён санаа зовон асуухад толгой дохив.

"Би зүгээрээ"

Худлаа хэлчихлээ

"Чи тийм ч сафн харагдахгүй байна" тэр миний хүрэмны ханцуйнаас барьж, гараа өргөхөд туслав. "Зүгээр л нөгөө гараа доош нь тавичих, би чамайг хааж байгаа болохоор багш харахгүй"

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now