chapter 16

1.8K 249 7
                                    


Чэрин

Тамирын зааланд түгжигддэг өдөр Юнги биднийг  олж эмнэлэгт авчирсан байлаа. Хэдийгээр эмч биднийг амрах хэрэгтэй гэсэн ч бид зөрүүдэлсээр байгаад гарчихсан юм. Үүнээс гадна Жимины хандлага өмнөхөөсөө үнэхээр өөр болчихсон. Үргэлж инээж байдаг ч намайг харахаараа инээхээ больчихдог нь үнэхээр сонин. Тэр бидэнтэй байхдаа юм ярихаа ч больсон, үргэлж уйтгартай царайлж биднийг юм асуухад товчхон хэдэн өгүүлбэр хэлээд л дуугуй болчихно. 

"Чэрин" хэн нэг нь замд минь саад хийнэ зогсооход толгойгоо өргөнө харвал Юнги зогсож байв.

"Юнги"

"Чэрин, Чамд хэлэх зүйл байна" тэр гуталаа ширтэн амандаа бувтнав. 

"Юу хэлэх гэсэн юм." Би түүнээс асуухад тэр шууд л бугуйнаас минь барина дээвэр  лүү чиглэв. Тэр дээвэр дээр гарж ирнэ эргэн тойронд хүн байгаа эсэхыг шалгаж дараа нь гарыг минь тавив. 

"Энэ бол хувийн асуудал, Жимин чамд үүнийг битгий хэлээрэй гэсэн юмлдаа"

"Юуг битгий хэлээрэй гэж?" би түүнээс нэлээн гайхсан байдалтай асуухад тэр хүзүүгээ илэж байсанаа "Та хоёрыг тэр өдөр би олоогүй Жимин олсон юм"

"Тэгээд л тэгж аашлаад байсан байхнэээ" би амандаа бувтнахад Юнги санал нэгдэх шиг толгой дохив.

Би Жиминыг гэх мэдрэмжээ мартчихаж

Би ямар тэнэг юм бэ??

"Жиминыг ингээд байхаар надад үнэхээр хэцүү байна. Тэр Тэхёнд туслахын тулд энд ирсэн нь түүнд мөн чамд ямар их сэтгэл гаргасан нь илт Жимин тэр зүгээр л..." Тэр түр ярихаа болив. "Тэр ч байтугай Тэхён та хоёрыг олчихоод хамт тэврэлдээд унтаж байхыг хараад л тийшээ ороогүй ....Тэр надтай тааралдахдаа үнэхээр гунигтай харагдаж байсан"

Жимин надад сайн байж

"Гэхдээ Ринние би чамайг Жиминд сайн бол гэж хэлэж байгаа юм биш зүгээр л түүнийг шархлуулж зовоохгүй байхад л болно. Тэр хэдий гаднаасаа хүчтэй нэг нь шиг харагддаг ч жоохон зүйлд л сэтгэл нь өвддөг хүүхэд байгаа юм" Тэр над руу харна инээмсэглээд мөрөн дээр минь зөөлхөн цохив..

"Чи явж байгаач надад бодох ёстой зүйл байна" би түүн лүү харна инээмсэглэв

"Уучлаарай Чэрин"

"Зүгээрдээ"

Юнги дээврээс буухад би тэндээ үлдэв. Би үнэхээр яахаа мэдэхгүй байлаа. Би үнэхээр муу хүн бололтой тийм үү?Тэр надад их тусалсан би түүний ачаар жаргалтай байсан ч харин тэр надаас болж зовж байж... Зарим залуус хайртай охиноо өөр хүнтэй байхад бараг л галзуурах шахдаг тэгтэл жимин миний төлөө намайг хайртай нэгэнтэй минь байлгах гэж хичээж байсан. Чи яг л тэнгэрийн элч шиг бусдад үргэлж чин сэтгэлээсээ туслах юм. Гэхдээ үүнийхээ үр дүнд өөрөө шанлаад үлдэн гэдэгээ яагаад мэддэггүй юм бэ???

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now