Chapter 002

3.5K 387 14
                                    

Чэрин

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чэрин

Би түүн лүү нүдээ ч салгахгүй ширтэнэ. Хий үзэгдэл хараад байгаа юм болов уу аль эсвэл би зүүдэлж байгаа юм болов уу? Гэхдээ зүүд гэхэд дэндүү бодит юм. Ахин дахин нүдээ аньж нээнэ түүнийг мөн эсэхыг шалгана. Хэдэн удаа аньж нээсэн ч тэр нүдний минь өмнө над руу муухай харан зогсоно.

Би одоо л буруу зүйл хийснээ ойлгож байна. Хаа сайгүй сурагчид тэд бүгд л над руу ширтэж байгаа нь таалагдахгүй байна тэр ширтэж байгаа хүмүүүс дунд нь төсөөлөөсөө бие болгосон залуу минь зогсож байгаа нь бүр ч таалагдахгүй байна. Эцэст нь надад зугтхаас өөр сонголт үлдсэнгүй. Эргэж хараад шууд гүйх хэрэгтэй Чэрин, тэднийг намайг анзаарахгүй л гэж найдаж байна.

"Зогс сурагчаа намайг дагаад яв" эцэст нь хажууд нь зогсож байсан өнөөх ширүүн харцтай залуу намайг дуудав.

"Ю-юу н-нөгөө би анги руугаа явж байна хичээл орох гэж байна шүү дээ за тэгвэл баяртай"

Аз болж тэр араас минь дагасангүй шууд ангидаа орж ирнэ өөрийгөө тайвшируулах гэж хичээж байлаа. Ангийн маань хүүүхдүүд над руу байн байн харж хоорондоо шивэр авир хийнэ. Гэхдээ надад энэ тийм ч сонин байсангүй яг одоо толгойд минь тэхёнтой адилхан тэр хөвгүүн л бодогдож байна.

Тэр хөвгүүн тэхёнтой адилхан хэдий ч зан ааш байгаа байдал нь тэс өөр миний мэдэх тэхён сайхан сэтгэлтэй намайг хамгаалдаг, өөрөөсөө сул дорой хүнийг доромжилж гадуурхдаггүй. Харин саяны хөвгүүн бол зүгээр л хөгийн новш байна. Өөрийг нь аварч байхад над руу яаж хог новш харсан аятай харж байсан гэж санана.

Өнөөх залуу ангийн хаалгыг хүчтэй татна орж ирэхэд ангид байсан бүх хүүхэд чимээгүй болов.Тэр намайг чиглэж алхаад байх чинь. Тэр одоо маш их үзэн ядалт дүүрэн нүдээр намайг ширтэх бөгөөд харц нь намайг бараг л алж байлаа. Гэхдээ тэр алхаж явсаар над дээр биш зүүн талын ширээн дээр ирээд суучихав. Тэгэхээр тэр нөгөө Мину-гийн яриад байсан аймшигтай сурагч энэ байхнээ. Чи ч асуудалд орждээ Пак Чэрин. Тэр над руу муухай харж байсанаа сүүлдээ арай тайвширч байгаа бололтой харц нь зөөлөрч, жигд амьсгалж эхлэв.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now