Chapter 001

9.7K 434 16
                                    

Чэрин

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Чэрин

Сэрүүлэг минь зогсоо зайгүй дугарсаар аргагүй нь эрхэнд нүдээ нээж орноосоо босов.

Хананд өлгөөтэй байгаа цагийг харвал өглөөний 7 цаг болж байлаа. Өнөөдөр чухал өдөр болохыг санаад хурдхан бэлдэх ёстойгоо ухаарав.

Flashback

"Хөөе, Рин" хэмээн орилсоор Жимин кафены хаалгаар орж ирэв  Би Жиминтэй мэндчилээд ар араасаа цувралдан орж ирэх найзуудыгаа харлаа. Тэд уух зүйлээ захиалаад хажууд минь ирэн сууцгаав.

"Чи бидэнд юу хэлэх гэж дуудсан юм" Инми Хусогийн үсийг янзалж байхдаа ийн асуув.

Магадгүй түүнийг унтаж байхад нь хүчээр аваад ирсэн бололтой хамаг үс нь өрвийж одоо ч нүдээ хагас дутуу нээлттэй суух аж.

"Хичээл хоёр долоо хоногын дараа орно гэдэгийг мэдэж байгаа биз дээ" би удаан чимээгүй суусны эцэст болгоомжлонгүй ийнхүү хэлэв

"Тиймээ" Юнги түрүүлэн хариулсаар юу ярихыг минь тэсэж ядаж байгаа бололтой байна байна над руу харна.

"Би шилжих гэж байгаа"

Гэнэтийн хэлсэн зүйлд минь хариу өгөх хэн ч байсангүй. Бүгд л чимээгүй... Тэд магадгүй намайг ямар хувиа хичээсэн аймхай амьтан болохыг минь гайхаж байгаа биз?

"Үнэхээр үү?" Жонгүг одоо ч сайн итгэж өгөхгүй байгаа бололтой гайхсан хэвээр асуув.

"Үнэхээр гэж үү?" Юнги нэмж асуусаар би зүгээр л толгой дохив.

"Яагаад?" энэ удаа Согжин асуух аж.

"Би зүгээр л шинэ сургуульд сурж бүх зүйлийг шинээр эхлэхийг хүсч байна, Еэна намайг ахиад зовоогоосой гэж хүсэхгүй байна"

Еэна-г харах бүрт хар бараан дурсамжууд минь миний оюун санааг эзэмдэж намайг үргэлж зовоодог. Түүний нэрийг сонсох төдийд Тэхёныг санаж түүний хэлсэн үгс чихэнд минь цуурайтдаг. Би зүгээр л тэр бүх хиймэл дурсамжийг алга болгохыг хүсэж байна. Би эмчтэй ярилцаж үзсэн. Тэр үүнийг гэмтлийн дараах үеийн стрэсс гэж хэлсэн. Эмч намайг тайван байж, шинэ найз нөхөдтөй болохыг зөвлөсөн.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now