Chapter TWENTY ONE -Зугтсан?-

Začať od začiatku
                                    

~•~•~•~•~•~•~•~•~

Цаг ч явсаар нар жаргах ажээ. Өглөөнөөс хойш юу ч идээгүй би нөгөө өрөөндөө цоожлогдсон хэвээр. Тиймээ би өлсөж байна. Орон дээр хэсэг сууж байтал Жонгүк хаалга онгойлгон орж ирэх харагдлаа.

"Одоо бас юу хүсээв айн? Жаргалтай биш байна уу?" хэмээн би уурлалаа.

"Үгүй шүү хараахан үгүй. Гэхдээ буугаад ир. Чи өлсөж байгаа байх." гэж Жонгүк жинхэнээсээ аль эсвэл тоглоод байгаа нь мэдэгдэхгүй хачин асуув.

"Би өлсөөгүй байна." гэж худал хэллээ.

"Итгэлтэй байна уу?"

"Тиймээ."

"Үнэхээр итгэлтэй байна уу?"

"Тийм."

"Үнэхээр үнэхээр итгэлтэй байна уу?"

"Тиймээээээ!"

"Зааз өөртөө л гомдоорой. Би бүгдийг нь идлээ шүү." гээд тэр инээмсэглэв.

Байз тэр жинхэнээсээ байна уу? Зааз би дахиж тэсэхгүй нь.

Түүнийг өрөөнөөс гарахаар цааш алхаа зуур би түүнийг дуудлаа.

"Б-байз........Би.......би очлоо."

Дахиад л өнөө инээмсэглэл. Яагаад тэр ингэж инээхээсээ илүү жуумалзаж болддоггүй юм бэ? Тэр инээж байхдаа үнэхээр хөөрхөн харагддаг.

~•~•~•~•~•~•~•~
Оройн хоолны ширээн дээр

Бид өөд өөдөөсөө харан ширээний хоёр талд сууцгаана. Намайг хоол идэх зуур тэр над руу итгэж ядсан байртай харна.

Би "Яав?"

"Чи үнэхээр их өлссөн бололтой."

"Үгүй."

"Тийм."

"Үгүй, яагаад намайг тэгж болоол байгаа юм?"

"Чи гахай шиг идэж байна."

"Сая намайг гахайтай харьцуулсан уу?..........Юу вэ? Хөөе инээхээ боль за. Битгий хүний зовлонгоор жаргал хийгээд бай."

Түүний улам ихээр тачигнатал инээх нь уурыг минь хүргэж байлаа. Юмаа ууж дуусгаад шууд л өрөөнөөс гарахаар алхана.

(Дууссан) BTS |Jeon Jungkook| Хүчээр гэрэлсэн нь Where stories live. Discover now