Chapter THIRTY SEVEN -Хийсэн? Хийгээгүй?-

1.9K 166 10
                                    

Утсаараа оролдож байтал бэлхүүс тойруулан нэг гар орж ирэн гэнэт араас тэврээд авав. Хэн гэдэг нь тодорхой. Түүний гараас татан урд өөдөөсөө харуулан зогсоолоо.

"Энд юу хийж байгаа юм ммм?" хэмээн урд минь зогсох сахиусан тэнгэр лүү ширтэнгээ хэлэв.

"Жонгүк гуйя намайг *аагаач."

Зохиогчийн талаас

Лиза өөрийн дуртай улаан торгон материалтай богино загварын унтлагын даашинз өмссөн байлаа. Энэ түүнийг тун чиг гоо харагдуулах ба Жонгүкийг хөдөлгөөнгүй гацааж орхилоо.
Лиза түүн рүү ойртсоор шунаглан үнсэж эхлэх ч Жонгүк эргүүлж үнссэнгүй.

"Жон-"

"Боль. Маргааш чи харамсана шүү." гээд түүнийг зөөлөн түлхэв.

"Үгүй ээ тийм юм болохгүй." гэснээ Жонгүкийг ор луу түлхээд дээр нь гарч суулаа. Тэгснээ авралгүй гэсэн харцаар хараад нэг гараараа Жонгүкийн хоёр хацрыг шахан барилаа.

"Би чамд хайртай."

"Би чамд хайртай Жонгүк. Бүх зүйлд намайг уучлаарай. Чиний зөв харин........миний буруу байж." хэмээн зөөлнөөр хэлээд Лиза буцан нухацтай төрхөнд орлоо.

Хэсэг ширтэлцсэний дараа.....

Лиза түүнийг үнсэхээр доош тонгойх ч үнсэх гэхээс илүү унтаад өгөв. Тэрээр түүний дэргэд тайван унтах агаад Жонгүк ч түүнийг унтууллаа. Гэвч түрүүний хэлсэн үгс толгойг нь эргүүлнэ.

Жонгүкийн талаас

Би чамд хайртай Жонгүк. Бүх зүйлд намайг уучлаарай. Чиний зөв харин........миний буруу байж.

Энэ юу гэсэн үг юм бол?

Хажууд нь наалдан унтах түүний царайг ширтэнэ. Хацрыг нь даган урссан нулимсны хатсан мөр байх ажээ.

Яагаад тэр уйлсан юм бэ?

Тэр.....магадгүй ой санамжаа алдсан гэж жүжиглээгүй байх тийм үү?

Учрыг нь олж мэдэх хэрэгтэй хэдэн мянган асуулт толгойд эргэлдэнэ.

Олж мэдэх хэрэгтэй. Тэрнийг яагаад ингээд байгааг мэдэх хэрэгтэй байна.

(Дууссан) BTS |Jeon Jungkook| Хүчээр гэрэлсэн нь Место, где живут истории. Откройте их для себя