Chapter FOURTY FOUR -Үхэл, хагацал-

1.6K 128 9
                                    

Тэхёныг бууны гох дарахаас өмнө Жонгүк хурдхан ухас хийн түүний гарыг буулгах бол Тэхён гартаа буугаа барьсаар байв. Тэхён гаран буугаа түүн рүү чиглүүлэхийг оролдоно. Тэднийг ноцолдоход байх үед буу ийш тийш чиглэгдэнэ. Нөгөө талаас Жонгүк хамаг хүчээ ашиглан бууг салгах гэтэл........

"БАНГ!!"

"Үгүй ээ!!....үгүй! Ийм зүйл болох ёсгүй шдээ! Үгүй ээ!!"

Зохиогчийн талаас

"Үгүй ээ!!!"

"Тэхёнаа!!!" хэмээн Лиза болон өөр нэгэн танил хоолойтой хүн орилов.

Дуугарсан хүнийг хараад Лизагийн амнаас "Ж-Ж- Жэнни?" гэх үг арай ядан гарна. Түүнийг харвал хэдийнээ төрөх гэж байгаа гэлтэй маш том гэдэстэй байх ажээ. Бас энэ мөчид ус нь гарчхав.

"Тэ!! Тэхёнаа!!! Хүүхэд!" гэсээр Жэнни түүн дээр гүйн очих гэсэн ч гэдэснээсээ болоод чадахгүй байв. Тэхён өвдөг дээрээ сөхөрч унан арай хийн тэнцвэрээ олж ядсаар амьсгаа авахыг хичээнэ. Тэхёныг газар унахаас өмнө Жэнни барьж авав.

Энэ дүр зураглалыг хараад Жонгүк хөшиж орхилоо. Лиза тэр хоёр хоёул гүн шоконд орон хөдөлж ч чадахгүй байрандаа таг гацан зогсоцгооно.

Жэннигийн нүднээс нулимс зогсоо зайгүй урссаар "Чи....чи түүнийг алчихлаа!!"

Дараа нь Тэхёны гарт байсан бууг аван Жонгүк руу чиглүүллээ.

"Ж-Жэнни энэ чиний бодсон шиг биш. Би-би-"

"Чи муу мангас.....хайртай хүнийг минь алчихлаа!! Миний нөгөө талыг үгүй хийчихлээ!!"

Лиза цочирдон түргэн түргэн амьсгаа аваасаар тэдэн рүү дөхөж ирэн Жэннигийн хажууд өвдөглөж суугаад Тэхёныг амьсгаатай байгааг анзаарав.

"Тэр одоохондоо амьд байна......хурдан эмнэлэгт аваачих хэрэгтэй."

Жэнни доош харвал гэдсэн тус газраа бууны шарх авсан хайртай залуу нь арай хийн амьсгалж байхыг олж харлаа.

"Хайрт минь би энд байна. Чамд минь муу зүйл тохиолдохгүй битгий санаа зовоорой." хэмээн найдвар тээсээр доош суун түүнийг тэвэрлээ.

Жонгүк хурдхан бууг холдуулаад цагаан цамц нь тэр чигтээ цусанд будагсан түүнийг өргөөд Жэннигийн машины арын суудалд суулгахад Жэнни ч ард суун Тэхёны гараас атгана. Жонгүк, Лиза мөн машинд тэд яарсаар эмнэлэг рүү машинаа хөдөлгөлөө.

(Дууссан) BTS |Jeon Jungkook| Хүчээр гэрэлсэн нь Место, где живут истории. Откройте их для себя