Chapter SEVENTEEN -Марк?-

3.5K 251 16
                                    

"Хуучин хайр гэнээ? Миний хайрласан хүн зөвхөн чи байсан. Гэхдээ энэ том алдаа байсныг одоо л ойлголоо." гээд явахаасаа өмнө би үүнийг хэлэх ёстой хангалттай.

"Гэрлэлтээ цуцлуулъя."

Жонгүкийн талаас

С-салах гэнээ? Байрандаа таг хөшин зогссоор намайг орхин явах түүнийг харсаар зогсоож чадалгүй явуулчхав. Гэвч дахиад ийм байдалтай зогсоод байхыг хүссэнгүй шууд л тэр муу г*чийг байгаа байх гэж найдсаар зочид буудлын нэг давхарын үүд хэсэг рүү гүйлээ. Ойр орчмоо гүйлгэн харсан ч тэр харагдсангүй. Гэтэл бага зэрэг цаашлаад өрөөнүүд байх зүг рүү явж байтал хамгийн наад талын өрөөний хаалгыг тэр онгойлгоод зогсож байв.

"Чи муу г*чий хараал ид гэж яагаад тэгсэн юм?" өрөө лүү нь түлхэж оруулаад хаалгыг нь хаан түүнийг хоолойноос нь багалзуурдаж эхэллээ.

Хүн алж шоронд явахыг хүсэхгүй байгаа ч түүгээр үнэнг нь хэлүүлэхийн тулд өөрт нь тохирсон аргыг хэрэглэх хэрэгтэй.

"Ч-чи ю-юугаа яриад б-байгаа юм?" гэж тэр арай ядан дуугарав. Юу ч мэдэхгүй амьтан болж жүжиглэж байх шив?

Түүнийг бараг амьсгал нь боогдон үхэх гэж байгааг нь хараад дахин түүнийг боож болохгүйгээ ойлгон гараа сулаллаа.

Тэгээд хажуу тийш нь түлхтэл тэр газар унаад өгөв.

"Яагаад хараал идсэн тийм үйлдэл хийж байгаа юм? Айн? Чи Лизаг ирж байсныг мэдэж байсан тийм биз дээ?" хэмээн би уурандаа чанга орилон хэллээ.

"Үүпс уучлаарай гэхдээ чиний амттай уруулыг хараад өөрийгөө барьж чадаагүй тэгээд л чамайг үнссэн юм. Харин түүнийг ирж байсан үгүйг би ҮНЭХЭЭР мэдээгүй. Тиймээс чи намайг буруутгаад байж болохгүй." гээд тэр зэвүүн гэгч жуумалзсаар аажмаар босов.

Энэ галзууд надтай ингэж ярихаар зориг байсаар л. Тэрний энэ үг, үйлдэлд уур хилэн минь улам дүрэлзэнэ. Түүнийг уур хүргэсэн зэвүүн инээмсэглэлээ гарган зогсоход нь би ширүүнээр хана руу шахлаа.

Би "Бүгдийг нь надад хэлээдэх. Тэр шөнө, цэнгээний газарт үнэхээр юу болсон юм?"

"Дэндүү олон асуулт тавиад байгаа юм биш үү айн? Тэгээд яасан өөрөө олж мэдэж чадахгүй нь уу?"

Түүн рүү харах харцаа ширүүсгэн муухай харах ч энэ түүнд үйлчилсэнгүй. Тэр дэндүү ухаантай юм. Жэнниг багахан болов айлгахыг хичээсэн ч айлгах гэхээсээ илүү намайг өөртөө татах гэсэн урхинд нь би орчхов.

"Зүгээр над дээр хүрээд ир. Тэрний чамд өгч чадаагүй бүхнийг би чамд өгөх болно. Хүссэн бүгдийг чинь би гүйцээгээд өгье. Зүгээр над дээр буцаад ир." гэж чихэнд минь урхидаж байгаа маягтай шивнээд над руу ойртохыг хичээнэ.

"Чи миний харж байснаас хамгийн ихээр улайрдаг *нхан юм." гэж зэвүүн хэлээд түүнийг хажуу тийш түлхтэл тэр дахин газар унав. Сайн байна..... Тэр өөрийнхөө байх ёстой газраа мэдсэн бололтой. Ингээд би явлаа.

Эдгээр зүйлсээс болж Лиза намайг буруутгасан. Жинхэнэ буруутан нь Жэнниг гэдэгт итгэлтэй байна. Жэннитэй унтсан гэлүү? Энэ магадгүй Жэннигийн гайхалтай заль мэх байх. Лиза яагаад намайг үзэн ядаад байгаад гайхах зүйлгүй.

Байзаарай! Яагаад би ингэж их цухалдаад байна? Хуурсан хүн нь би биш. Миний бодохын би иймэрхүү зүйл юу ч хийгээгүй гэтэл тэр хийсэн. Шөнө дунд тэр залууг тэврээд л.

Эхлээд Жэнниг зохицуулах хэрэгтэй тэгээд Лизагийн нууцлаг хайрттай тооцоо хийнэ.

Миний авсан мэдээллээр энэ ажилд тохирох хүн надад байгаа гэх бодол толгойд дон хийгээд ороод ирэв.

"Тэхёнаа надад чи болон залуус хэрэгтэй байна. Зарим нэг анхаарах асуудал байна."

~•~•~•~•~•~•~•~•~

Лизатай ярилцахаар өрөө лүү явлаа. Хаалттай хаалганы гаднаас түүнийг хэд хэд дуудсан ч хариу алга. Тэр ухаан алдсан эсвэл ямар нэг болчимгүй үйлдэл хийгээгүй байгаа. Ингэж бодох төдийд санаа зовон өрөөгөөр бүр зочид буудлаар түүнийг хайсан боловч хаана ч байсангүй. Үүдний хүлээн авахын ажилтнаас асуутал Лизаг хэдийн явсан гэж хэллээ.

Гайхалтай зүгээр л гайхалтай. Тэр намайг дахиад орхиод явчихлаа.

Лизагийн талаас

Сүүлийн үед иймэрхүү зүйл их болоод байхад түүнтэй нэг өрөөнд үлдэх ямар ч шалтгаан надад байсангүй. Солонгост буцаж ирээд яг одоо уулзахыг маш хүсч байгаа хүн рүү явсан юм. Харин одоо түүний гэрийн үүдэнд зогсож байна.

Хаалга нээгдэх мөчид түүнийг харлаа.

"Марк."

(Дууссан) BTS |Jeon Jungkook| Хүчээр гэрэлсэн нь Место, где живут истории. Откройте их для себя