Chapter THIRTY TWO -Багийн ажиллагаа-

1.9K 151 7
                                    

Жонгүк "Танай энэ зочид буудал хэдэн салбартай юм?"

"Солонгостоо бол 8 байгаа."

"Чөтгөр гэж хүү минь чи миний бодож байснаас ч баян юм байна. Одоо Жонгүк та хоёр адилхан төвшнийх боллоо. Ноён тэрбумтнуудаа." гэх Маркийн үгэнд дахиад бүгд инээлдэв.

Тэгээд тэд барны хэсэг рүү явцгаалаа.

Зохиогчийн талаас

Хөгжмийн чанга аянд клуб чимээтэй байх ажээ. Хүмүүс хөгжилдөж зугаацна. Харин залуус маань барны хэсэг рүү явцгаалаа. Марк замдаа тааралдсан охидыг холдуулна.

"Өө сайн байна уу? Боссоо удаан уулзаагүй юм байна." нэгэн бармен залуу инээмсэглэн Жиминтэй мэндлэв.

Залуу "Та нар юу ууцгаах уу?"

"Ууя гэснүүдийг нь өгөөд над дээр биччихээрэй. Тэгээд миний ордог випт аваад ир." гэж Жимин хэлэв.

"Ойлголоо."

Ингээд өнөө залууд бүгд юмаа мэддэг захиалчхаад Жиминийг даган вип өрөө рүү явлаа. Тэр орсон өрөө эргэн тойрондох зүйлсийг харах боломжтой бол нөгөө талаараа гаднаасаа харагдахааргүй тохируулгатай шилтэй ажээ. Удалгүй бармен залуу тэдний захиалгыг барьсаар орж ирлээ.

"Эд нар эрхмүүдийнх харин энэ бол үзэсгэлэнт хатагтайнх." гээд Лиза руу инээмсэглэхэд Лиза ч мөн хариуд нь инээмсэглэв.

"Тэгээд энд чи хэр ирдэг юм?" гэж Жонгүк Жимин рүү тас ширтсээр асуулаа.

"Ирээд байдаггүй, ирэх цаг ч байдаггүй."

Энэ оройн үдэшлэг сайхан өрнөж байсан юм. Өнгөрсөн шөнийн үйл явдлын дараа залуус өөрсдийнхөөрөө байж дажгүй харилцаатай болцгоож байв. Жимин Лизаг ямартай ч эргээд Жонгүкыг гэх болсонг мэдээд хэвийн болсон юм. Тиймээс тэр энгийн сайн найзуудын харилцаатай байна гэдэгт итгэж байгаа бас мэдээж Жонгүктой...

Лизаг босоход Жонгүк "Хаачих гэж байгаа юм?"

"Чи арай ариун цэврийн өрөө дагаж яваа гээгүй биз дээ?" гэхэд Марк, Жимин хөхрөн инээв.

Жонгүк бага зэрэг сандарсаар "Аа үгүй ээ үгүй. Заза"

"Өө тийм би зочид буудлын зарим ажлыг шалгах ёстой. Жаахан байж байгаад уулзъя." гээд Жимин Лизатай цуг өрөөнөөс гарж Марк, Жонгүк хоёулхнаа үлдлээ.

Марк уух зүйлээ балгаад "Тэгээд...Лизатай хэр байна даа?"

"Үнэнийг хэлэхэд эхэндээ бол новшийн байсан харин одоо арай дээр."

(Дууссан) BTS |Jeon Jungkook| Хүчээр гэрэлсэн нь Место, где живут истории. Откройте их для себя