Chapter TWENTY ONE -Зугтсан?-

3.9K 273 43
                                    

"Цаашдаа чи миний үгийг дагах болно." хэмээн баргил хоолойгоор чихэнд шивнэлээ.

"Мөн мөрөөдөв өө."

Жонгүк "Ххммм чи тэгэх болно. Тэгэх ч ёстой."

"Үгүй гэвэл чи яах юм?"

Нүүрэнд тулж ирээд "Шийтгүүлэх л болж дээ."

Лизагийн талаас

"Надаас холд." гээд түүнийг цээжнээс нь түлхэхэд тэр бага зэрэг хойш болов. Энэ залуутай там руу явсан ч одоо надад хамаагүй.

"Би чиний хэлснээр байхгүй." энэ удаа түүн рүү хамгийн муухайгаараа харлаа.

"Ааш муут минь зүгээр л минийхээр бай."

"Хэрэв чи үгэнд орохгүй бол.....нэр нь хэн билээ? Марк билүү? Тийм ээ Марк тэр аюулд орох байх даа."

"Ч-чи яаж түүнийг мэддэг юм?"

"Миний мэдэхгүй зүйл байна гэж үү?"

"Тиймээс үгээр минь бай үгүй бол тэр үхэх болно."

"Чамайг хараал идээсэй Жонгүк." гээд эргэж харан явах гэтэл дахин хана руу шахагдлаа.

Жонгүк шүдээ зуун "Миний үгэнд ор гэж хэлж байна."

"Харин би үгүй гэж байна."

"Тэгээд тийм онцгүйгээр шийтгүүлэхийг хүсээд байгаа юм биз дээ айн? За яахав."

Бие минь газраас хөндийрч түүний мөрөн дээр тохогдов.

"Намайг тавиач муу новш минь. Тавь!"

*Тас хийх*

"Чөтгөр гэж чи сая намайг алгадсан уу?" хэмээн тэр хөхрөн инээсээр намайг 2 давхар луу авч явна.

"Жонгүк тавь, тавь гэж байна. Зогс новш минь."

Тэр намайг ор луу шидсэнээ намайг харсаар зогсоно.

"Би нэг тийшээ явах хэрэгтэй байна. Зугтах талаар бодоод ч хэрэггүй шүү. Тийм боломж ч байхгүй. Шийтгэлийн чинь хувьд гэвэл энэ өрөөнд цоожлогдохдоо өлсөж үхэх." гэснээ өрөөнөөс гараад хаалгыг түгжчихэв.

"Аахх......энэ муу новшийг үзэн ядаж байна!"

Хийгээд байх зүйлгүй учраас усан орж тэр чөтгөрийн цамцыг өмслөө. Ядаж өгзгийг минь халхлах юм байна. Бас түүнээс болсон нуруун дээрх ормууд.

(Дууссан) BTS |Jeon Jungkook| Хүчээр гэрэлсэн нь Место, где живут истории. Откройте их для себя