"Төлөөс" |Jundae|

Start from the beginning
                                    

"Ч-чи намайг харж байна гэж үү?" Түүний хоолой сөөнгө, цаашаа орчихсон удаан хугацаанд хүнтэй яриагүй мэт л сонстож байна."

"Юу гэсэн үг юм?"

"Ч-чи.. Үгүй ээ би.. нөгөө бишээ-" Тэр хачин зүйлс ярьсаар байсанд би залхсан царайгаа гарган ташаагаа тулан зогслоо. Гэтэл өнөөх чинь гэнэт нэг санасан бололтой салхи шиг хурдан босч зай тавьж өгөв.

"Бурханы минь аврал." Би баяртай гэхийн оронд энэ үгийг сонгосон юм. Харин одоо би аль хэдийн сургуулиас гарчихсан шороон зам даган гүйж байна.

Амжлаа.

🔱

Энэ газарт найз нөхөдтэй болох хүсэл надад байсангүй. Тиймдээ ч гэрээсээ бусад газарт ганцаараа л байдаг юм. Гэвч энэ өглөө өөр байлаа.

"Чи энд юу хийж байгаа юм?" Өчигдөр сургуулийн шатан дээр сууж байсан хөвгүүн гэрийн минь хашааны гадаа зогсож байсанд гайхсан нь энэ байв.

Тэр өчигдөрийн хувцастайгаа, бүр ганц ч зүйл өөрчлөгдөөгүй байх бөгөөд цагаан цамц нь огтхон халтардаагүй харагдана.

"Ч-чамтай танилцаж болох уу?"

"Тийм гэж бодож байна." Би найрсаг байхын тулд /ахх үнэндээ анхнаасаа тийм байгаагүй ч би хүсч байна/ гараа түрүүлэн сунган "Сун Сынван."

Тэр гар луу минь харсан ч атгалгүй "Ким Жундэ." Бантах мэдрэмж төрж, гараа буулган халаасаллаа.

"Ээжийг чинь хэн гэдэг юм. Манай ээж бараг л таних байх. Тэр их нөхөрсөг л дөө."

Тэр бага зэрэг инээмсэглэн "Тэр танихгүй ээ."

"Тийм байж. Тэгэхээр, Жундэ. Би одоо хичээлтэй болохоор явах хэрэгтэй. Дараа уулзалдана гэж бодож байна. Баяр-тай."

Жундэтэй байхад эвгүй байсан учраас гүйхээрээ тэндээс холдлоо. Тэр хачин юм. Царай нь цонхигор, харц нь хоосон. Дэндүү нууцлаг. Түүнийг илүү мэдэх гэсэн хүсэл төрөхөд би бушуухан толгой сэгсрэн арилгав. Дахиж таарахыг хүсэхгүй байна.

-Гэхдээ миний хүслээр болоогүй юм.

"Дахиад л чи юу?"

"Өглөөний мэнд." Өөрийгөө Жундэ гэх энэ залуу өглөө бүр намайг угтсаар 4 хоног өнгөрчээ. Үүгээр ч зогсохгүй, сургуулиас тарахад, дэлгүүр ороход хаанаас ч юм гараад ирдэг. Залхах гэхээсээ илүү айх мэдрэмж төрөх боллоо.

ᴏɴᴇsʜᴏᴛsWhere stories live. Discover now