Эмч миний нүдрүү чийдэн тусгаж харсаны дараа ээжид хандан:Тэр ухаан орчихлоо

Ээж уйлсаар миний хажууд ирэн:Ээждээ хэлэхгүй яасан юм бэ? Хүүхэдтэй болсон гэдгээ яагаад хэлээгүй юм.Одоо тэвчихгүй.Чамайг ийм байдалд оруулсан хүнийг өршөөхгүй.Өршөөхгүй гэж байна

Миний нулимс урсан:Тэхён зүгээр биз дээ.Хагалгаа нь юу болсон.Тэр амьд тийм ээ

Намайг ингэж хэлэхэд ээж улам ихээр уйллаа.Цээжээ цохисоор намайг тэврээд:Чамайг сайн харж чадаагүй нь миний буруу

Би:Тэхён хаана байгаа юм

Ээжийн хэлсэн үг намайг баярлуулсан ч нөгөө талаараа сэтгэлийг минь өвтгөлөө.Би түүнийг хармаар байна.

Ээж санаа алдан:Америкт эмчилгээ хийлгэх,бусад шалтгаанаар Америк явсан.Эцэг эх нь Америк явуулах шийдвэрийг гаргасан байсан.Зүгээр ээ түүний биеийн байдал сайн байгаа.Чи гурван хоног ухаангүй хэвтсэн

Би амандаа инээмсэглэл тодруулан нулимсаа арчаад:Ашгүй дээ,тэр амьд байна.Бурхан миний үгийг сонссон бололтой

Ээж:Гэхдээ...тэдний эцэг эх хүүхдийг чинь зөвшөөрөөгүй.Тэгэхээр миний охин -Ээж нь чамайг ойлгож байна аа,энэ хүүхдийг-

Түүний үгийг таслан "Уучлаарай" гэж хэлчихээд буруу харан хэвтлээ.

2 жилийн дараа

Би халбага барьсаар:Сүүгээ уу л даа,чамайг ингээд байх юм бол ээж нь уурлана шүү

Хичол доод давхраас дуу шуу болсоор гүйж ирэн:Тэхи хичээлээсээ хоцорлоо,яст мэлхий минь.Чи дахиад л уйлаа юу? *санаа алдах*

Би хүүхдээ доош буулган яарсаар цүнхээ үүрээд:Тэжонийг сайн хараарай хоолыг нь оройтуулав аа

Хичол Тэжонийг болгоомжтой тэврэн:Би чинь хэн бил-

Би түүний үгийг таслан Тэжонийг үнсээд:Ээж нь сургуульдаа явчихаад ирье,миний хүү уйлахгүй авга ахынхаа үгэнд сайн ороод-

Хичол:Хичээл ороход 20 минут

Би Хичол руу муухай харан:Дуугүй бай,би юм ярьж байна

Хичолийг чимээгүй болоход би Тэжон рүү харан:Ээж нь Тэжондоо хайртай шүү,баяртай

Намайг хаалга руу зүглэхэд "Кинонд тоглоод байгаа юм уу,хаашайн" гэх Хичолийн амандаа бувтнах сонсогдлоо.Муу тэнэг ах.

Оройтож гарсан учир хурдан гүйхээс өөр аргагүй болов.Замын хажууд ирэн такси зогсоож явах газраа хэллээ.Машинууд удаашран түгжрэл үүсэхэд бүрхэг тэнгэрээс бороо шивэрч эхлэх нь тэр.Сэтгэл дэх гунигийг минь урсан орох энэ бороо...Тэр хар дарсан зүүд шиг шөнө бидний уулзсан сүүлийн мөч байсан бололтой.2 жил харвасан сум шиг хурдан өнгөрчээ.Бодолдоо хэт дарагдсанаас утас дугарахыг сонссонгүй сая л мэдлээ

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now