Ep 4

6.5K 413 0
                                    

Тэхён холоос алхсаар миний хажууд ирэн Намжүүний гарыг тавиулаад:Арилж үз

Намжүүн Тэхёнд хандан:Энэ хэн юм

Тэхён:Хэн ч биш

Намжүүн надад хандан:Байж бай

Тэхён төв царайлсан хэвээр надруу яв гэж толгойгоороо дохилоо.Намайг явах гэтэл Намжүүн дахиад л цүнхнээс минь зуураад авлаа.Тэхён руу хартал тэр Намжүүн рүү тийм гэхийн аргагүй ууртай харцаар ширтэж байв.Бусад нь Тэхёнийг гайхан харж зогссоноо Намжүүн рүү "Явуулчих" гэсэн нүдээр харна.Намжүүний гар сулран унахтай зэрэгцэн би хурдхан шиг урагшаа гүйлээ.Хэтэрхий их айснаасаа болоод зогсолтгүй гүйсээр машин сигналдах дуунаар сая л нэг юм зогсов."Тэд бүгдээрээ гэмт хэрэгтнүүд" гэх үнэн эсэх нь мэдэгдэхгүй бодол дахин дахин бодогдсоор,намайг бүрэн итгүүлж гүйцжээ.

Цагдаагийн газрын хаалгыг татан ороход өчигдрийн цагдаа бахь байдгаараа сууж байв.Ойролцоох торон дотроос нь хүмүүс орилолдон тав тух ихээр алдагдуулна.

Би нөгөө цагдаагийн урд очин зогсоход тэр төвөгшөөсөн байртайгаар:Ямар хэрэг гараа вэ?

Би:Чой Хёнсокийн тухай-

Цагдаа:Хэвтэж байсан эмнэлэгээс нь асуухад өвчний улмаас гадаад явсан гэх сурагтай байсан.Гэр бүл,таниж мэдэх хүн байхгүй болохоор энэ хэргийг түрдээ орхиж байна.Хэрэг хуучирдаггүй.Бид учрыг нь олох хүртлээ ажиллах болно.Тэгэхээр сурагчаа энэ газраар байн байн эргэлдээд байх чамд сайн зүйл авчрахгүй

Би цочирдсондоо сандлаасаа унах шахам босоод:Гадаад явсан гэнээ?

Цагдаа:Өөр асуух зүйл үлдээ юу?

Би:Ү-үгүй ээ

Цагдаагийн газраас гарав уу үгүй юу хөл нугаларан доошоо уналаа.Нулимс нүдийг минь бүрхэснээс бүх зүйл туялзан харагдаж байна.Хэдэн мянган метрийн өндөр дэхь нарийнхан олсон дээр явж байгаад хөл алдан доошоо унаж байгаа юм шиг мэдрэмж нөмөрнө.Амь тавих мөчөө хүлээн унасаар байх нь миний хувь тавилан бололтой.

***

Ээж:Юу? Нүүе гэдэг чинь юу гэж байгаа юм ? Би судалж үзсэн.Одоо сурч байгаа сургууль чинь их сайн өнгөрсөн,жил улсын шил-

Би ээжийн үгийг таслаад:Мэдэж байна,ээж ээ юу ч асуухгүйгээр миний хэлснээр хийгээд өгч болохгүй юу ?

Ээж:Чи одоохондоо том хүн болчихоогүй байна,яагаад үргэлж бүхнийг өөрийнхөөрөө хийх гээд байдаг юм бэ?

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now