Ep 5

6.3K 429 5
                                    

Ээжийн дуу гарахгүй байсанд гайхан эргэж харвал " Муухай зүүд зүүдэлжээ" гэх Тэхёний намуухан хоолой гарав.

Миний нүд томрон:Ч-Чи

Айж,бас гайхсандаа болоод хоолойныхоо хэрээр хашгиран тэргэнцрээсээ босч харсан зүг рүүгээ хөлийнхөө хурдаар гүйлээ.Бодож байсан зүйлс санаснаар болсонгүй,нэг л мэдэхэд цэнхэр тэнгэрт шувуу нисэж байх зураглал харагдав.

Тэхён миний дээрээс тонгойн хараад:Надаас тэгтлээ айгаа юу?

Би газраас өндийж суусны дараа Тэхён руу айсан нүдээр харлаа.Намайг суусан чигтээ хойш ухрахад түүний нүүрэнд үл ялиг зэвүүн инээмсэглэл тодорч эхлэв.Энэ байдал удаан үргэлжилсэнгүй,ээжийн " Тэхи,зүгээр үү" гэх дуу гарч намайг тайвшрууллаа.

Ээж намайг босоход тусалж,тэнгэнцэр дээр минь суулгасны дараа Тэхёнруу асуулт эрсэн харцаар харав.Тэхён юу ч дугарахгүй байсан учир би өмнөөс нь:Манай ангийн хүүхэд

Ээж:Манай Тэхи найзтай байсан хэрэг үү? Нэр чинь хэн бэ?

Тэхён:...

Би:Т-тэр ярьж чаддаггүй

Ээж санаа зовсон бололтой надруу хараад:Найзтайгаа хэсэг байх юм уу,тэгвэл би ингээд-

Би ээжийн яриаг таслан хурдан хурдан гараа савчуулж:Ани ани,тэр ингээд явах ёстой.Намайг өрөөнд минь хүргээд өгөөч,гадаа онцгүй байна

Ээж миний тэргэнцрийг түрэх гэтэл урагшаа нэг ч алхам хөдөлсөнгүй.Дахин оролдоод ч нэмэр алга байсанд ээж:Нэг төмөр нь салчихсан байна. Чи ер нь яаж байгаад уначихдаг хүүхэд вэ?

Ээжийг ярьж дуусаагүй байтал Тэхён намайг хоёр гар дээрээ өргөөд юу ч болоогүй юм шиг эмнэлэгийн хаалгыг татан алхлаа.Түүний энэ үйлдэл хэтэрхий гэнэтийн байснаас айсандаа зүрх дэлбэрэх шахам цохилно.Тархи муу бодлуудаар дахин дүүрлээ.

Би Тэхёний чихэнд:Юугаа хийгээд байгаа юм

Тэхён:Чамд тусалж байна

Би буруу сонсоогүй бол тэр надад тусалж байна гэв үү? Нүднийхээ булангаар ээжрүү харахад байдгаараа инээчихсэн явж байна.Энд юу болоод байна аа.Тэхёноос аль болох биеэрээ хөндий байхыг хичээсэн ч цахилгаан шат хүрэхэд хүзүү чилж өөрийн мэдэлгүй түүний цээжийнд толгойгоо наачихлаа.Хэдэн минут өнгөрсний эцэст хүсэн хүлээсэн мөч ирж,орон дээрээ хэвтэхэд сая л нэг сэтгэл амрав.

Тэхён намайг хэвтүүлчихээд цаашаа явах гэхэд ээж зогсоогоод оройн хоол хамт идэхийг уриаллаа.Тэхён эргэж ч харсангүй хаалгаар гарахад ээж надад хандан:Их сонин хүүхэд юм аа

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now