Ep 15

6.4K 404 3
                                    

Тэхён "Хараал ид" гэж сонсогдох төдий шивнэчихээд хажуугаар минь мөрлөн өнгөрлөө.Түүнийг явсан даруйд саянаас хойш тэвчиж байсан нулимс минь доошоо урсчихав.Зүрх өвдөж байсан ч өчигдрийн хэлсэн хатуу үгийг чинь тоолгүй энэ дэлхийд мэндэлсэн өдрийн чинь баярыг хуваалцахыг хүссэн юмсан.Би өчигдөр бодсон.Тэгээд хариултыг нь олсон.Эцэст нь би муу залууд гарч чадахааргүй дурлачихсан бололтой....

Шөнө орондоо хэвтсэн ч унталгүй дээшээ харан хэвтлээ.Урмыг минь хугалаад явсанд хэтэрхий их гомдсондоо сэтгэл орвонгоороо эргэчихлээ.Бодох төдийд л нулимс зовхио давж гарч ирэх гээд байв.Би хэзээ ч түүнийг өөрчилж чадахгүй.Намайг явуулсан гэж хэлчихээд байхад хүртэл...Кан Тэхи ухаан орж үз.Гэхдээ би ч гэсэн чамаас болоод хангалттай өөрчлөгдчихжээ.Санаа алдан нүдээ анихад шингэн зүйл доошоо урссаар дэрэн дээр мөрөө үлдээлээ.

***

Ээж гайхан:Бурхан минь, даанч ойрд юм идэхгүй байсан юм.Жоохон тайван л даа

Би хоолоо том том халбагадсаар:Амттай байна

Ээж ус өгөн:Чи бүхэл бүтэн 4 аяга хоол идчихлээ ш дээ

Би аягаа ширээн дээр тог хийтэл нь тавиад:Тэгэхээр би хичээлдээ явлаа

Ээж амандаа:Эмэгтэй хүүхэд ш дээ

Би гэдсээ илж:Таргалаад ч байх шиг

Ээж:Чи өнөөдөр яачихаа вэ

Түүнийг ингэж хэлэхэд би аль хэдийн хаалгаар гарсан байлаа.Чихэвч зүүн явдаг замаараа явсаар сургууль дээр ирэхэд хүүхдүүд өмнөх шигээ л хоёр гурваараа нийлж хаалгаар орно.Энэ дүр зураглалыг хараад хэдэн жилийн өмнө ирчихсэн юм шиг сэтгэгдэл төрлөө.Хэн нэгнээс болж хичээлээ таслаад эсвэл хоцроод л энэ байх.

Миний урд суусан Хэри эргэж хараад:Би өнөөдрөөс энд суухаар болсон

Би:Ашгүй дээ

Тэр миний хариултанд гайхсан бололтойгоор:Ямар нэг сайхан зүйл болоо юу

Би:Зарим нэг хэрэггүй хүмүүсийг тархинаасаа аваад хаячихсан болохоор сайхан байна

Сүүлийн өгүүлбэрээ хажуудаа сууж буй хүйтэн царайтыг сонсоосой гэсэндээ чанга хэллээ.Тэр намайг огт тоосон шинжгүй дэвтэр дээрээ бичиж байгаа нь миний уурыг ихээр хүргэв.

Би Хэрид хандан:Өдөржингөө өөрийнх нь төлөө сэтгэл гаргаж байхад муухай харж бас уурлачихаад яваад өгдөг хүмүүс үнэхээр алаад хаячихмаар новшийн амьтад

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now