Ep 3

6.8K 405 0
                                    

Тэхён ойртсоор миний чихэнд юм шивнэхэд би түүнрүү итгэж ядсан харцаар харлаа.

Би:Б-би ч-чам ш-шиг а-луурчин б-биш

***

Эмнэлэгийн том хаалгаар ороход л эм тарианы хурц үнэр угтан авлаа.Энд тэндгүй хүмүүс холхин дор бүрнээ гутарсан,гунигласан,баярласан олон харц тээнэ.Ойр хавиар тэргэнцэртэй хүмүүс өнгөрөхөд өөрийн эрхгүй уржигдар шөнийг саналаа.Тэр хүн одоо ухаан орсон болов уу? Хэрвээ сэргэсэн бол эндээс явсан байх ёстой.Чухам яагаад Тэхён дөч орчим насны тэр хүнийг ингэтлээ алахыг хүсээд байгааг тааж чадахгүй нь.Тэр хэн юм бэ?

Би эмнэлэгийн хүлээн авагч дээр итгэлгүйхэн алхасаар очин:Чой Хёнсок гэдэг өвчтөн хэдэн тоотод байрлаж байгаа вэ?

Хүлээн авагч надруу сонин харцаар харахад би үргэжлүүлэн:Уржигдар шөнө орж ирсэн

Хүлээн авагч:Түр хүлээгээрэй......Ухаан орсон даруйдаа эмнэлэгээс гарсан гэж байна.Эмнэлэгээ сольсон байх

Би:Юу? Хоёр удаа хут- Хаашаа явсан юм бол

Хүлээн авагч:Тэр тухайд мэдэхгүй ээ

Хүлээн авагчийн урдаас холдон ойр байх сандал дээр суулаа.Толгойд олон янзын таамаглал эргэлдэнэ.Чой Хёнсок тэр хэн юм бэ? Хэн болоод шууд зугатчихаж байгаа юм? Гэм буруугүй бол зугтах хэрэг байхгүй биз дээ? Хэрвээ тэр ухаан орсон бол цагдаагийн газарт Тэхёнийг барьж өгөх ёстой.

***

Би:Ах аа

Цагдаа:Ямар хэрэг гараав? Хулгайн хэрэг үү? Яасан утасаа алдчихсан уу? Хайлтын сисмем суулгасан бол-

Би:Хэрэг мэдүүлэх гэж ирээгүй,асуух юм байна

Цагдаа гайхсан бололтой дуугаар:Юу асуух гээв

Би:Чой Хёнсок гэж хүн-

Намайг ярьж эхлэхэд цагдаагийн нүд томорч эхэллээ.

Тэр шүлсээ залгин:Үргэжлүүл

Би:Нэг шөнийн өмнө эмнэлэгт хоёр удаа хутгалуулсан байдалтай очсон.Гэмт хэрэгтнийг илрүүлсэн болов уу?

Цагдаа:Арван жилийн сурагч минь дуугүй явж хичээлээ хий,аминдаа хайртай л юм бол иймэрхүү хэргээр оролдох хэрэггүй мэдэв үү! Байз *Төв царайлах* Чи тэр хохирогчтой ямар холбоотой юм ?

Би:Гэмт хэрэгтэн нь олдоогүй юм бол явья даа,Чой Хёнсокийн хэргийг шалгаж байгаа юм уу? Хэргийн сэжүүр-

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now