Ep 2

7.2K 438 3
                                    

:Харин л дээ,амийг чинь юм болов уу? Аварсан хүнийхээ өмнөөс үх!

Миний бодсон зөв байжээ.Тэр намайг ална.Би үхнэ.Нулимс чимээгүй урсаж,амнаас нэг ч авиа гарсангүй.Харанхуй байсан ч би нүдээ анилаа.Буцаад нүдээ нээхэд энэ бүх зүйл зүүд болон үлдэнэ гэж итгэсэн бололтой.Сэтгэлдээ цав цагаан талыг хайсан ч олж чадахгүй нь ээ.Унтраалга дарах чимээ гарч,би ч нүдээ нээв.Гэрэл ассан ч энэ газар бүрэнхий хэвээрээ.Алуурчины царай бүдэг бадаг гэрэлтэн харагдаж намайг хэзээд цааш нь харуулахад бэлэн мэт...

:Амь гуйхгүй юм уу

Би:.........

:Яагаад өөрийгөө ийм байдалд орохыг мэдсээр байж тэр новшийг аварч байгаа юм?

Намуухан хэрнээ хүйтэн түүний хоолой бусдаас нэг л өөр...

Би:Цагдаа нар чамайг мэдээгүй,би бүх нотлох баримтыг устгасан

:Намайг нотлох баримт үлдээхээр тэнэг амьтан гэж бодож байна уу? Үүгээрээ юу хэлэх гээд байгаа юм

Би:Чамд ямар ч хор хөнөөл учраагүй,тэр хүний л амь аврагдсан төдий

:Тэгээд?

Би:Намайг тайван орхи

Тэр газар байсан хутгийг аван нягталж харснаа:Чадахгүй нь дээ

Ийш тийш эргэх хурц хутга айдсыг минь дээд цэгт нь тулгалаа.Юу хийхээ мэдэхгүй чангаар хашгирахад тэр зэвүүн инээгээд:Чамайг хэн ч сонсохгүй

Тэр хана налан хүлээстэй хэвтэх миний хажууд өвдөглөж суугаад хутгаа цээжин тушаа минь барьлаа.Түүнээс жийрхэн хамаг чадлаараа хүлээсээ тайлах гэж хичээсэн ч бугуй өвдөхөөс өөр үр дүнд хүрсэнгүй.Хутганы үзүүр зүрхэн дээр тулсан нь биенд мэдрэгдмэгц үхлээ хүлээн нүдээ анилаа.Амьсгаагаа түгжин,аймшигтай өвдөлтөнд сэтгэлээ бэлдэнэ.Хэдэн секунд өнгөрөхөд юу ч болсонгүй.Толгойгоо аажмаар дээшлүүлэн түүнрүү харахад тэрний харц миний цамцан дээр туссан байлаа.Харцыг нь дагуулан харахад миний энгэртээ зүүсэн нэр байв.

:Кан Тэхи

Би:*Түүнрүү харах*

Тэр хутгаа газар унагаж,миний гарын хүлээсийг тайлангаа:Намайг бодлоо өөрчилхөөс өмнө эндээс тонил

Хэлсэн үгэнд нь гайхан нулимс тогтсон нүдээрээ итгэж ядсан байртай харахад тэр үргэжлүүлэн:Азтай байлаа Кан Тэхи

***

Хөлөө дааж ядан гэрийн босгоор давахад гайхаж,сандарсан ээж угтан авлаа.Тэр биеийг минь эргүүлж тойруулан шалгаж түм буман асуултаар булах боловч нэг нь ч надад сонсогдсонгүй.

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now