Ep 10

6.4K 407 0
                                    

Би:*Эргэж харах*

Тэхён:Уучлаарай

Намайг юм хэлж амжаагүй байхад Тэхён хурдан гэгч нь машиндаа суун нүд ирмэхийн зуургүй яваад өгчихлөө.Харин би түүний араас харан хэлсэн үгэнд нь гайхсаар үлдэв.Би буруу сонсоогүй биз дээ?

Бугуйн дахь цагаа хартал шөнийн 1 цаг өнгөрч байна.Ээжид юу гэж хэлнэ ээ гэж бодсоор хаалга татан сэмээрхэн орвол яг л хүлээж байсан юм шиг гэрэл асав.

Ээж ташаандаа гараа аван:Хаагуур явж байгаад одоо ирж байгаа юм

Би:Найзынхаа төрсөн өдөрт очоод л тэгэсхийж байгаад л

Ээж хөмсгөө зангидан:Чамд найз байдаг билүү? Аан саначихлаа Тэхёнийг хэлээд байна уу

Би:Т-Тийм ээ

Ээж:Цаашдаа битгий оройтож байгаарай,ээжийнх нь санаа зовоод байна.Тэгэхээр өнөөдөр Тэхёний төрсөн өдөр байх нь тийм үү ?

Би:Тийм

Ээж надруу үл итгэсэн байртай ширтээд цаанаа нэг зүйл бодоод байгаа нь илт байв.Түүнийг өөр юм хэлэхээс өмнө амжиж өрөөндөө орлоо.

Унтах гэсэн ч нойр хүрсэнгүй,дэмий л хөрвөөн таазан дээр байгаа однуудыг ширтэнэ.Уруулаа даран болж өнгөрсөн зүйлсийг бодлоо.Бодох бүрийд л цээжин тушаа сонин болоод нэг л тайлбарлаж болохгүй тийм мэдрэмж эзэмдэх нь үнэхээр хачирхалтай.Өглөөхөн л түүнд дургүй хүрч байсан миний сэтгэл түүний "Уучлаарай" гэх нэгхэн үгэнд л тайвширчихлаа гэж үү.Би уучлахгүй Ким Тэхёнийг хэзээ ч уучлахгүй,гэхдээ...үзэн ядаж чадахгүй.

***

Багш:Тэхён ирээгүй байх чинь,шалгалтаа таслаад яаж байгаа хүүхэд вэ? Тэхи чи өнгөрсөн долоо хоногт байгаагүй болохоор мэдэхгүй  байх.Тэхён та хоёр зурагт харуулсан байгаа биетийг хамт хийнэ

Би:Юу? Яагаад заавал тэрэнтэй гэж

Багш:Хамт суудаг хүүхэдтэйгээ хийхээр болсон,чамайг өөр асуулт тавихгүй гэж найдъя,өнөөдөр Тэхёнд даалгаврыг нь аваачиж өгөөрэй.Энэ сэдвээс хоцорч болохгүй

Би дурамжханаар:Би завгүй ээ,тэглээ ч гэрийг нь мэдэхгүй

Багш:Гэрийн хаягийг нь өгчихнө өө

Өнөөдөр тэрнийг ирээгүйд баярлаж байвч санаа зовж байна.Өчигдөр тийм байдалд орчихоод яаж царайг нь харах юм бэ? Бүр хамт бүтээл хийхээр болчихлоо

Энэ үед ангиар Япон хэлний багш орж ирэн бие даалтны дүнг нэр дуудан зарлав.Бодвол өнгөрсөн долоо хоногт өгсөн бие даалт юм шиг байна.Багш нэр дуудан явсаар миний нэрэн дээр ирэн:Кан Тэхи чи ганцаараа 100% авсан

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now