Last ep

12.6K 884 147
                                    

Удалгүй цагдаагийн машин,эмнэлэгийн машины дохиолол зэрэг зэрэг дугаран ойртсоор цусны үнэр ханхалсан хонгилд орж ирлээ. Бүгд их сандарсан байдалтайгаар надруу асуулт эрсэн харцаар харав.Огтхон ч цаг алдсангүй Тэхён,Намжүүн хоёрыг түргэн тусламжийн орон дээр тавин машин руу оруулахад би ч даган суув.Уйлсаар нулимс ч гарахаа больж,амнаас хачин ээрсэн дуу гарах нь амьсгалахад төвөг учруулна.Тэхёний цустай гараас атган явсаар эмнэлэгийн гадаа ирэн машинаас буулаа.Биднийг оров уу үгүй юу хагалгааны багийнхан түүнийг орон дээр түрэн эмнэлэгийн коридороор хурдалсаар мэс заслын өрөөний  хаалгаар оров.

Шилэн хаалгыг гараараа тулан зүрхэндээ найдварын оч тээхдээ нүдээ анин дотроо залбирна.Өвдөлт...толгойгоо эргүүлэн харвал баруун гар минь тэр чигтээ цусанд будагдчихаж.Зүссэн газрын цус тогтолгүй шалан дээр дуслах нь өвчнийг нь улам мэдрүүлээд ч байх шиг.

Сувилагчийг миний гарыг боож дуусахад цагдаагийн ажилтнууд өрөөнд минь орж ирлээ.Хэнтэй ч ярихыг хүсэхгүй байна.Тэд надаас юу болсныг асуусан ч болсон бүх явдал нүдний өмнө зурайн нулимсыг минь урсгахаас бус амнаас авиа гарсангүй.

Сувилагч:Тэр сэтгэл зүйн цохилтонд орсон бололтой,хугацаа өгсөн нь дээр байх гэсэнд тэд ч өрөөнөөс гарлаа.

Өвдөлтөндөө зовиурлан ярвайсаар мэс заслын өрөөний гадна очихтой зэрэгцэн дотроос нь нэг эмч сандран гарч ирэв.

Миний дотор палхийн хийн түүн дээр очиж:Юу болсон бэ,т-тэр з-зүгээр биз дээ?

Эмч:Хэтэрхий их цус алдаж,бэртэл болохоор найдлага тун бага байна.Зүрхний цохилт ч гэсэн маш сул.Түүнд яаралтай АВ бүлгийн цус сэлбэх хэрэгтэй.Гэр бүлийнхнээс нь хүн ирсэн үү?

Би хурдан хурдан толгой сэгсэрч:Эмч ээ хэлсэн бүгдийг чинь биелүүлнэ ээ.Ганцхан түүнийг амьдруулж өгөөрөй.Б-би А бүлгийн цустай

Эмч миний гарруу нүдээ явуулан:Та өөрөө цус ихээр алдсан байна,аюултай

Би цөхөрсөн хоолойгоор:Т-Тэр үхчихвэл та хариуцах юм уу? ТА ХАРИУЦЛАГИЙГ НЬ ХҮЛЭЭХ ЮМ УУ

***

Цус биеэс гарах тусам толгой эргэж эхэллээ.Аажмаар манарч нүдээ Тэхён дээр тусгахад өөрийн эрхгүй тайвшралыг мэдрэв.Тэхён нүдээ нээгээч,хайртай гэсэн биз дээ.Үүрд хамт байна гэсэн ш дээ.Нэг л мэдэхэд ухаан гаран,нүд анилдлаа.Тэхён сэргэнэ гэж амлаач...

Хажууд хүмүүсийн ярилцах хэн нэгний цурхиран уйлах чимээ гарч,намайг бөх нойрноос минь сэрээв.Нүд бүрэлзэж байснаа уйлж байсан хүн ээж болох нь мэдэгдлээ.

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now