Ep 12

6.1K 403 2
                                    

Би:Ким Тэхён би чамд хайртай

Тэхёнийг хөмсөгөө зангидан надруу харахад сандарсандаа нэг ч авиа гаргаж чадсангүй.

Би:Ю-юу н-нөгөө б-би тэр *Самбарын доод тал руу заах*

Тэхён миний заасан зүг рүү нухацтай харц шидчихээд хийж байсан зүйлээ үргэжлүүллээ.Өөрийгөө зэмлэсээр доод уруулаа хазлан сууж байтал багш миний нэрийг дуудаж "Тэхи юу бодоод байгаа юм,шалгалтын материалаа ажиллаач" гэх нь тэр.Гайхсаар ийш тийшээ харвал шалгалт аль хэдийн эхэлсэн бололтой.

...Хонх дуугарахтай зэрэгцэн хүүхдүүд багшийн ширээн дээр цааснуудаа тавьж эхэллээ.Хэд хоног хичээл тасалчихсан болохоор ихэнх бодлогоо бодож чадахгүй сандран суухад Тэхён миний үзгийг булааж аваад үлдээсэн бодлогонуудыг минь нэг хормын дотор бичээд орхичхов.Багш хаалганы наана зогсож байсан учир Тэхёнд ямар нэг зүйл хэлж чадсангүй материалаа өгөхөөр бослоо.Намайг буцаж ирэхэд тэр ангиас гарчихсан байв. Дараагийн цаг орох хонх дуугарсан ч Тэхён орж ирсэнгүй.Дахиад л хичээлээ таслахаар шийджээ.

Бороо орох дуу үл мэдэг сонсогдох шиг болон цонх руу харахад дөнгөж эхэлж байгаа бололтой.Тэхён норж байгаа байх даа...Ингэхэд би тэрэнд ?

***

:Ахх энэ бороо хэзээ намдах юм болоо?

:Намар дундаа орчихсон байхад арай ч дээ

:Хувцас норох нь байна,хурдан явцгаая

Сургуулийн үүдэнд охидууд хоёр гурваараа нийлсэн охидууд ийнхүү хоорондоо яриж,шүхэр барин хэлхэлдсээр гүйн алга болов.Би тэдний араас харан уртаар санаа алдчихаад бороо намдахыг хүлээнгээ ойролцоох саравчин дотор суулаа.Хүйтэн байх чинь.Нэг харахнээ нөгөө ангийн Дунүн наашаа ирж байна.

Дунүн сааданд орж ирээд:Тэхи,энд юу хийж байгаа юм

Би:Бороо намдахыг хүлээгээд л

Дунүн:Дээрийн явдалд уучлаарай,чамайг хүрээд ир гэж дуудчихаад өөрөө ирээгүйд.

Мэднэ ээ,Тэхён чамайг хөдөлж чадахгүй болгосон байсныг чинь сайн санаж байна...

Дунүн:Үнэнийг хэлэхэд би танхай этгээдийн гарт өртчихсөн л дөө,чи уурлаагүй биз дээ

Би инээмсэглэн:Үгүй дээ

Дунүн:Даарч байна уу

Би биеэ үрэн:Үгүй гэж хэлэхэд хэцүү л юм

Дунүний нүүрэнд тодорсон байсан инээмсэглэл аажмаар замхарч,дуугаа хураан нэг тийшээ ширтлээ.Түүнийг гайхан ширтэж байгаа зүгрүү нь харвал Тэхён том шүхэр бариж,ширүүн харсаар бидэн рүү ирж байв.

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now