Би:Би өнгөрсөн долоо хоногт байгаагүй

Багш:Ямартай ч бие даалт чинь энд байна,өөр асуудал байна уу

Би амандаа бувтнан:Сонин л юм даа

***

Багшийн өгсөн цаас,ойр хавийн тансаг байшингууд руу ээлжлэн нүд тусгасаар салаа замын үзүүрт ирэн хаашаа явахаа мэдэхгүй зогсож байтал урд талын байшингийн хаалга онгойж дотроос нь хэн нэгний уурсан загинах дуу чанга хадлаа.Удалгүй савхин хүрэм хар өмд өмссөн нэг л танил залуу ууртай нь аргагүй алхалсаар гарч ирэхэд түүний ээж бололтой гараас нь зууран зогсоов.Тэр залууг хойшоо эргэж харахад нь Тэхён гэдгийг харж амжлаа.

Тэхён эмэгтэйн гарыг агаарт саваад:Зайл

Эмэгтэй уйлан:Тэхён аа

Тэхён тэр эмэгтэй рүү харалгүй:Бохир гараа надад хүргэх хэрэггүй,далд ор

Тэдний гэрээс Тэхёний аав гэмээр хүн гарч ирэн хаалганы наана зогсоход Тэхён эмэгтэйг түлхээд нүдэндээ тийм гэхийн аргагүй харц тодруулсаар наашаа алхахад цаана нь хаалга хүчтэй хаагдах сонсогдлоо.Харамсалтай нь тэр эргэхдээ намайг олоод харчихав. Түүний нүд намайг алах шахам ширтэж хэдэн секунд болсны эцэст үргэжлүүлэн алхлаа.Тэхён намайг тоолгүй миний ойролцоо байсан цагаан машины хаалгыг татан суух гэхэд нь би ам нээж:Тэхён

Тэхён миний нүд рүү харалгүйгээр:Яах гэж ирсэн юм

Надад эвгүй байсан ч би өөрийгөө хүчлэн энгийн байдаг шигээ л байхаар шийдэв.

Би хийх бүтээлийнхээ зургийг түүнрүү сарвайгаад:Хоёулаа хамтарч ажиллахаар болчихож,уг нь ганцаараа хийе гэж бодсон ч хичээлдээ суугаагүй болохоор мэдэх юм алга

Тэхён:Надад ямар хамаатай юм

Би:Энэ улирлын дүнг энэ ажлаар гаргана гэсэн болохоор-

Тэхён:Хамаагүй гээд байна

Би:Гурван долоо хоногийн дотор-

Намайг үгээ ч дуусгаагүй байхад тэр миний гараас цааснуудыг шүүрэн авч хажуудаа байсан том хогийн сав руу хаячихлаа.Намайг түүнрүү муухай харахад тэр аль хэдийн машиндаа суусан байв. Би тэнэг юм шиг хаалгийг нь онгойлгон хэлэх гэснийгээ гүйцэт хэлэхэд тэрээр уцаарласаар гарнаас татан машиндаа сулгачихав.

Тэхён миний бүсийг зүүж өгөөд:Чи наадхаа өөрөө хий

Би гайхан:Хаашаа явах гээд-

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now