Би:Өнөөдөр эмч юу гэж байна,намайг эндээс гарч болно гэсэн үү?

Ээж:Эмч өнөөдөр чөлөө авсан байсан.Яагаад залгасныг нь мэдэхгүй л юм.Юу ч гэсэн гипсээ авхуулчихвал алхаж чадах байх

Тэхёний талаарх бодлууд биеийг минь бүрэн эзэмдчихлээ.Тэр яагаад энд ирсэн? Яагаад надад тусалсан? Эдгээр асуултууд огтхон ч гарахгүй нь ээ.Ямар нэг шалтгаан байх л ёстой.Бодол болон өрөөн дотуур нүдээ гүйлгэж байтал таазны зах хавьцаа улаан юм гялалзах шиг болов.Нүдээ жижигрүүлэн сайн харвал камер бололтой.

Би:Ээж ээ,эмнэлэгийн өрөөнүүд хэзээнээс камертай болсон юм ?

Ээж гайхан:Камер? Өвчтөнгийн өрөөнд камер байх ёсгүй ш дээ.

Би амандаа:Ким Тэхён чиний хийсэн ажил уу?

***

Эмч:Залуу хүүхэд гэсэндээ арай л өөр байна шүү,бие чинь бараг тэнхэрчихэж.Эмнэлэгт хэвтэх шаардлагагүй болжээ

Ээж эмчид бөхөлзөн:Баярлалаа эмч ээ,танд яаж талархахаа ч мэдэхгүй байна

Эмч:Зүгээр дээ,цаашдаа биеэ бодож байгаарай.Ялангуяа баруун хөлийн чинь шарх сэдрэх магадлалтай шүү

Тэднийг ярьж байхад утас чичирхийлж,зурвас ирж байгаа нь мэдэгдлээ.Хэнээс байдаг билээ гэж бодоод шалгатал "Маргааш хичээлдээ ирээрэй" гэх танихгүй дугаараас ирсэн ирсэн зурвас байв.

Эмч:Асуудал гараа юу? Царай чинь...

Би:Үгүй ээ зүгээр

***

Хэри:Чи бүхэл бүтэн арав хоногийг эмнэлэгт өнгөрүүлсэн гэж үү? Итгэмээргүй юм аа.Юунаас болоод?

Би:Чи буцаад байрандаа суучих тэгэх үү?

Хэри:Тэхён яачихаад байгаа юм бэ? Чи арай *ёжтой харах* ижил хүйстэн юм биш биз

Би:Багш намайг хараа муутай болохоор энэ суудлаас хөдөлгөдөггүйг чи мэднэ биз дээ,Хэри гуйж байна

Хэри:Хонх дуугарчихлаа,нээрээ эхний цаг биеийн тамир ш дээ.

Хэри рүү дурамжхан харчихаад түүний урд гаран заал руу алхлаа.Ангид түүнээс өөр харьцдаг хүүхэд байхгүй болохоор бусдаас нь гуйх ч сэтгэл алга.Зааланд ортол хүүхдүүд бөөгнөрөөд зогсчихсон багш урд нь ямар нэг зүйл хэлээд байгаа бололтой харагдав.Хүүхдүүдийн дэргэд очин зогсоход багш "Энэ удаагийн тоглоомыг хэн эхлүүлэх вэ? " гэж биднээс асуулаа. Түүний юу яриад байгааг мэдэхгүй учир харж зогсохоос өөр үйлдэл хийсэнгүй.

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now