Ep 1

20.7K 618 58
                                    

Хонх дуугарч,хичээлүүд ар араасаа цуварсаар аль хэдийн өдрийн талыг үджээ.Зуршил болсон зангаараа багш болгоны хичээл дээр идэвхтэй суун,үе үе асуултанд нь хариулна.Хүүхдүүдийн идэвхгүй,ноомой байдал нь намайг ганцаараа ангид байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэх нь их л эвгүй.Багшийн самбарт бичсэн бодлогыг хурдан гэгч нь бичиж авч байтал хажуунаас Хэри нудраад:Үхэх гэж байгаа биш дээ.

Би Хэритэй ярьсан ч хийж байсан зүйлээ зогсоосонгүй.

Би:Ядаргаатай юм

Хэри:Би багшид хэлж байгаад байраа солимоор байна.Энэ улирлаас заавал Минугийн хажууд сууна.

Би:Чиний л дур

Хэри дээшээ харж нүдээ эргэлдүүлснээ ширээгээ дэрлээд хэвтчихлээ.Математикийн цаг дээр хүүхдүүд үргэлж л ийм байдаг.Хэри,тэр миний сайн найз биш ч гэсэн энэ ангиас ганц хоёр үг сольдог хүн минь.Гэвч би түүнтэй хэзээ ч эхэлж яриа өдөж байгаагүй.Хонхны дуу хэдэнтээ дуугарахад хүүхдүүд суудлаасаа босон өөр өөрсдийнхөө зүйлсийг хийлээ.Хаалгаар гарч орох,бужигналдах,хий дэмий чалчих... Тэдний хийдэг зүйлс миний нүдэнд хэзээ ч сайхан харагдаж байгаагүй.

:Хөөе хэнхэг ээ

Дуу гарсан зүг рүү хартал Кан Хичол гуай хаалганы цаанаас инээмсэглэн зогсож байв.Тэр энд юу хийж байгаа юм бэ? Гайхах уур хүрэх зэрэгцэн түүнрүү муухай харсаар очлоо.

Би:Яаж байгаа юм,таниас болоод би хэнхэг хоч авчихвал яах болж байна?

Хичол кордороор холхилдох хүүхдүүд рүү зэрвэс харчихаад:Багшаас чинь чөлөөний хуудас авчихсан,өнөөдөртөө хичээлдээ суухгүй байж болно

Би:Зүгээр намайг онгоцны буудлаас үдэж өг гээд л хэлчихээч дээ

Хичол:Газар дээрх ганц ах чинь хол явах гээд байхад дүү нь ийм байдалтай байх ч гэждээ,алив явья аа

Түүний хэлсэнээр анги руу буцан орж цүнх гадуур хувцсаа аван сургуулийн хаалгаар гарлаа.Харин Хичол хажууд яагаад байгаа нь мэдэгдэхгүй үе үе инээмсэглэн явна.Аргагүй дээ мөрөөдөл нь биелчихсэн хүн.

Би:Ээж хаана байгаа юм

Хичол:Машин дотор

Ойр байх машин зогсоолын газар руу нүдээ гүйлгэвэл Хичолын машин ойрхон харагдаж байв.Дотроос нь ээж бидэн рүү нүүрэндээ хөнгөхөн инээмсэглэл тодруулан харна.Мөн ч хэцүү хүмүүс шүү,нээх сүрхий инээмсэглэж ирээд л...Магадгүй би ч гэсэн инээх ёстой байх.Товчхон танилцуулвал Кан Хичол бол миний төрсөн ах.Бид нэг эхээс төрсөн ч гэсэн дайснууд шиг л байдаг.Тэр надаас 4 насаар ах ч би тэрнийг зүгээр л Хичол гэж дууддаг,эхэндээ дургүйцэж байсан ч гэсэн би түүнийг нэрээр нь дуудаад сургачихсан юм.Тэр багаасаа уран зураач болох мөрөөдөлтөй байсаар ирсэн.Мөрөөдөл нь ч биелсэн,одоогоор их сургуулиа төгсөөд Итали улсад ажиллахаар явах гэж байна.Хэрэлдэж,зодолдох хүн байхгүй сайхан ч түүнийг санах юм шиг санагдаад их хэцүү байна.

〰Late Night Whispers〰 /Дууссан/ Where stories live. Discover now