Надад хайртайгаа хүлээн зөвшөөр

983 116 19
                                    

Өөрийгөө алахыг хүссэн өдрүүдийн минь тоо
Өрөөлд харц унагасан өдрүүдийн чинь тоотой тэнцүү.

...

Үүр хаяарахын наагуур ажлынхаа арын хаалгаар гарч ирвэл, тэнд шөнийн ээлжнээс буусан эрэгтэй зөөгч нар тамхилан зогсож байлаа. Худлаа үнэн тэдэнд орой уулзъя гэчихээд чихэвчээ зүүн хойд гудамж руу эргэтэл танил ч юм шиг үгүй ч юм шиг гурван өнгөт арьстай залуу гудамж таглан тойрж зогсчихоод өвс соронгоо элдвийг хөөрөлдөх аж.

Чихэвчтэй ч дууг нь намсган тэдэнтэй зөрөх гэтэл нэг нь илт тэгнэж зогсчихоод юу ч юм бувтнаад хөдлөх шинжгүй.

-Хөөе, хөөрхнөө. Чамайг гэнэт алга болчихоор чинь зугтчихлаа л гэж бодлоо. Бид нар энэ найзынх руугаа явах гэж байна. Архи, өвс хангалттай байгаа. Байр нь ч их тансаг. Том эрхтэн амтлахгүй юм уу, айн?

Ахиад л биш шүү.

Долоо хоногт дор хаяж 1 удаа би энэ мэт гажиг новшнуудтай таардаг. Өдийг хүртэл яаж ийгээд аргалаад болохгүй бол буцаад клуб руугээ орчихдог байсан ч.. байз, тэд намайг тойроод зогсчихжээ дээ?

Би ахиад л худал инээмсэглэлээ. Энэ удаад наалинхай, эмзэг даруу атлаа цаанаа л нэг гомдоллосон өнгөөр ярив.

-Шөнөжингөө ажилласан болохоор хөл дээрээ ч тогтох арга алга. Хэдүүлээ маргааш эсвэл нөгөөдрөөс уулзвал яасан юм?

Иймэрхүү галзуу амьтадтай аргадсан өнгөөр ярихгүй бол болохгүй. Тэдэнд алдах зүйл байхгүй учраас арга эвийг нь олохгүй бол намайг энд буудчихаж мэднэ. Галт зэвсгийн тухай арай илүү хатуу хуультай оронд байсан бол ч яая гэхэв. Эцсийн эцэст энэ чинь Америк шүү дээ.

Чихэвчээр The Weeknd - I was never there намуухан тоглогдож би тэдний яриаг дуунаасаа ялгаж сонсохыг хичээнэ. Согтуу эрчүүдэд хэтэрхий үл хүндэлсэн байртай хандаж болохгүй, муугаар бодоход тэд надад ямар нэг зүйл хийгээд шоронд орлоо ч тэр үйлийнх нь сүүдэр намайг насан туршид минь дагахгүй гэж үү?

-Энд байжээ? Анита?

Эр хүний хүнгэнэсэн дуу чанх ард дуулдаж бэлхүүсээр минь бахим, халуун гар ороон тэвэрлээ.

-Хонгор минь би урд хаалган дээр чамайг хүлээгээд л байлаа. Машинаа зам дээр тавьчихсан болохоор яаравчлахгүй бол болохгүй нь

Минги..Минги..Минги..

СУН МИНГИ...

Би түүний аясаар хойш эргэвэл бахим 3 залуугийн нэг нь Мингигийн мөрнөөс зууран "Наад өлөгчин чинь биднийх, новшоо" гэх нь тэр.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 12 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now