Торон тирко

2.3K 98 4
                                    

Буйдангийн хоёр захад суух төгсөх ангийн сурагчид ичингүйрснээсээ болж харц тулгарч ч чадалгүй дэмий л зурагт руу гөлрөх ч аль алинд нь дэлгэцээр юу гарах нь хамаа байсангүй. 

-Нөгөө юу..шар айраг уумаар байна уу?

-Сөжү байхгүй юу?

Сэүн анир чимээгүйгээс залхан шалтаг гаргаж өндийхөд бүсгүй урдаас нь тоглоом болгон сөжү асуусан ч залуу эр мэдэн будилсан царай гаргасаар хөргөгчнөөсөө 2 шил сөжү гаргаж ирлээ. Тэд 22 цагт сургуулиасаа гарж ирсэн ч хоёул ахиад жаахан хамтдаа байхыг хүсэж байсан тул Сэүний гэрт иржээ. Хөвгүүн ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан ч ээж нь шинэ ажилд орсон тул эндээс 2 цагийн зайд байрлах ажлынхаа хажууд байр түрээслэн суудаг болоод удаагүй байлаа. 

-Хөөх, номын хэнээтэн маань гэртээ ганцаараа уугаад суудаг юм бий вий?

Сэүн дагзаа маажин "Зүгээр л.." гэснээ хэлэх үгээ олж ядав. Тэд хийж байсан зүйлээ хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхгүй нь хачин. Жаахан ч атугай согтчихвол ахиад тийм уур амьсгал бүрдэнэ гэж найдна.

Шилний ёроолыг хартлаа бид дуугүй суув. Хөгжмийн суваг дээр тааруулаад хэмнэлд нь дороо найган хундага хоосормогц ахиад л дүүргэнэ. Тайван. Түүний дэргэд ийм тайван байна гэж санасангүй. 

-Би чамайг санасан

-Айн?

-Би чамайг санасан гэж байна, Сэүнаа

Тэд нэгэн рүүгээ уйтгартай нүдээр ширтэлцэхүйд хөгжмийн сувгаар "Lady gaga-Bad romance" тоглогдов.

-Үнэн сэтгэлээсээ биширч, хайрлаж бас тэр хэрээрээ үзэн ядаж байсан болохоор.. чамаас зайгаа барьсан жилүүдэд бүр ч их ганцаардсан. Чамайг санагдуулах юу ч байхгүй газар очихыг хүссэн ч бүх л шөнөжин клубын гэрэл дор цуцталаа бүжээд ч өглөө нь сургуулийн босго давав уу үгүй юу хаа сайгүй чи байдаг болохоор бүр ч цухалдмаар.. мэдэхгүй юм даа. Чи яагаад ийм ухаантай юм бэ? Мм?  Шилдэг сурагчийн самбар дээр байдаг чинь багадаад одоо бүр зурагтаар гардаг болчихсон ч байх шиг. Би аль насандаа ямар гэм үйлдсэн болоод чамаас ангижирч чадахгүй байгаа юм?

Бүсгүйн нүд гунигаар дүүрэхэд залуу эр санаа алдаад хундагатайгаа нэг амьсгаагаар хөнтөрж орхив.

-Намайг найзаас өөрөөр харахгүйг чинь над руу харах болгонд чинь мэдэрдэг байсан болохоор найз чинь байх ч хэцүү байсан. Зүгээр л танихгүй хүн болсон нь дээр юм шиг санагдаад..тэгсэн одоо юу вэ? Хамт уугаад сууж байдаг

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now