Насанд хүрэгчдийн кинонд тоглосон нь

1.2K 90 17
                                    

Дотор минь нэвчих түмэн зүйлийн бодис, намайг өөрийн хүн гэж тамгалсан шигээ орчлон ертөнцөд чамайг минийх гэдгийг тунхаглаач. Үгүй бол чи миний амьдралын хамгийн том шарх болж үлдэх нь байна. 

...

Тэд солиорсон мэт нэгэн рүүгээ тэмүүлж шуналтайгаар үнсэлцэхийг харсан гэрийн даамал үйлчлэгчид рүү дохин гарахыг тушааж өөрөө өрөө бэлэн болсныг дуулгахаар ирсэн ажилтныг ам нээхээс нь өмнө чирж гулдачсаар танхимын нүсэр хаалгыг гаднаас нь хаалаа. 

-Сэтгэл рүү минь санаархаж байдаг, дэндүү шуналтаад байгаа юм биш үү?

-Харин чи намайг өөрийн болгохоор санаархаж л байдаг, дэндүү аюултай тоглоом эхлүүлээд байгаа юм биш үү? 

Сынчолын харц ширүүсэн уруулынх нь булан аажмаар өргөгдлөө. Залуу эрд яг л эртний дотно танилтайгаа уулзаж буй мэт танил дотно мэдрэмж төрөхийн зэрэгцээ цээжнээс нь нэг юм огшоод ирэв. Шаргал үстийн егөөдсөн үгс бардам хоолойн өнгөтэй нь хослоод хацар нүүрийг нь халуу шатаах нь ээ.

Чүэ овогт ганцхан хамаад л ширээн дээрх бүхнийг шал руу шидэлж, Жонханыг шаазан хагарах чимээнд цочирдон хамгаалалтаа сулруулах хоромд өргөн модон ширээн дээр хэвтүүлж орхив. Хооллох хэсгийн дугариг гэрэл хөвгүүний нүүрэн дээр тусахад Жонханд яг л байцаалт өгөх гэж буй мэт, үгүй ээ бүр эрүү шүүлтэд орох гэж буй мэт мэдрэгдэх нь тэр. Өндийх гэсэн ч болсонгүй, залуу эзэнтний бахим гар хөвгүүний нарийхан цагаан хүзүүг боомилон доош даржээ. 

Шаргал үст хурц гэрлийн өөдөөс нүдээ ч нээж чадахгүй хоолойг нь боох мутрыг хоёр гараараа султгах гэж ноцолдсон ч төдөлгүй Сынчолын гар амьсгалыг нь давхцуулах хэмжээнд чангарахгүй байгааг анзаарч эсэргүүцэхээ болин чимээ чагналаа. Тэлээний арал харшилдаж өмдний цахилгаан тайлагдана. 

-Зандан банди шиг дайрж байгааг нь. Чи арай наадхаа шууд над руу чихэх гээгүй биздээ? Бэлгэвчгүй хийвэл дараа нь би хөхөж өгөхгүй шүү

-Хараал ид

Сынчол жаалхүүг үснээс нь татан босгож ширээн дээр суулгахад тэд харц тулгарах нь тэр.

-Чи ердөө л ганц удаа шургуулах гэж намайг энд авчраагүй л байлтай. Яагаад ингэж яараад байгаа юм? 

Жонхан залуу эрийн хацрыг илбэсэн ч нөгөөх нь шууд гарыг нь түлхчих нь тэр.

-Надад битгий хүр

Юу гээчийн..Зүгээр л эв хавгүй юм болов уу гэсэн тэнэг новш байжээ? 

Чүэ Сынчолыг харсан эхний хоромд би энэ хүн миний хувьд хэдэн аравны дараа ч дурсагдаж үлдэх хүчирхэг нэгэн байна гэдгийг ухаарсан. Адгийн муугаар хаягдаж хоцорсон ч тэр миний хувьд хэзээд нэгдүгээрт жагсах эр байна гэдгийг. Өглөө сэрээд, үдийн цайгаа ууж байхдаа, хичээлийн завсарлагаанаар, үдэш хотын гудамжаар алхвал, нойр хулжсан шөнө гар хангалга хийхдээ бодох цор ганц хүн болно гэдгийг.

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now