Үйлчлүүлэгч

3.2K 134 12
                                    

Намайг Жон Үён гэдэг. Зөвхөн алдартнуудад үйлчилдэг дуудлагын биеэ үнэлэгч. Зөвхөн алдартнууд гэхийг сонсоход л зэрэглэл минь мэдрэгдэж байгаа биз?

Хүмүүс алдар нэр, эд хөрөнгөтэй болоод ирэхээрээ амьдралаас шинийг эрэлхийлж эхэлдэг. Амралтын өдөр сүмд очигсод хүртэл итгэл үнэмшил рүүгээ нулимж орхиод нууцыг нь хадгалах тачаангуй ижил хүйстнийг хайхыг нь яана. Тийм дээ, аахар шаахар асуудлууд бүгд цэгцэрчихсэн хойно зугаа цэнгэлээс зугтаж болно гэж үү?

...

-Үёнаа, өнөөдөр Ёсаны оронд нэг үйлчлүүлэгч дээр очиж чадах уу? Цаадах чинь халуураад босож ч чадахгүй байна гэнэ ээ. Уг нь өнөөдөр захиалсан хүн нь нэг их төвөг болоод байдаггүй, гарын мөнгө ч их өгдөг сайн хүн гээд залуус их дуртай байдаг юм. Тийм үйлчлүүлэгчийг өөр газарт алдаж болохгүй биздээ?

Буйдан дээр ихэмсгээр хөлөө ачаад модон чихэр хүлхэж суусан залуугийн нүдэнд оч гэрэлтэх шиг болов. Үнэндээ тэр өөрт нь хачиг шиг наалдчихаад хувийн дугаар руу нь хүртэл өдөр шөнөгүй зурвас илгээх болсон өнөө шөнийн хуваарьт үйлчлүүлэгчээсээ салахын түүс болчихсон сууж байсан билээ.

-Тэгье л даа. Харин та оронд нь миний нэг гуйлтыг зөвшөөрнө гэж амла

-Юу юм?

Үён нас тогтсон зуучлагч эмэгтэй рүү хошуу дэвсэн байж "Эгчээ, өнөөдөр намайг захиалсан тэр загвар зохион бүтээгч байна аа? Тэрийг миний хар жагсаалтад оруулаад өг!" гэхэд уруулаа хэтэрхий тод хүрээлсэн авгайн хөмсөг атираад явчихав.

-Юу вэ? Тэр манайхаар ямар удаан үйлчлүүлж байгаа билээ дээ. Сүүлийн 2 сар чамд унаж тусчихаад аль чадлаараа л тойглож байсан биздээ?

-Тэгсэн ч гэсэн тэр ах чинь шал гажиг. Миний хувийн дугаарыг хүртэл олоод элдэв юм бичээд салахгүй байгаа. Удахгүй намайг хаа явсан газар дагадаг болох биз!

Залуу эр яасан ч янз өгөхгүй шинжтэй зогсох эмэгтэйгээс хариу хүлээн хэсэг суугаад сүүлдээ "Тэгвэл би өнөө орой тэр сайн хүн рүү чинь явж чадахгүй ээ! Өөр хүн олохгүй юу. Угаасаа Ёсаныг дууддаг байсан гэвэл шаардлага өндөртэй л байлгүй дээ. Би ямар таниас байнга юм гуйгаад байдаг биш. Нэг муу загвар зохион бүтээгчийг зайлуулаад өг гэж байхад ерөнхийлөгчтэй унтуулаад өг гэсэн аятай сүр бадраачих юм" гэсээр өндийхөд зуучлагч сандран түүнийг зогсоолоо. Тэгснээ "За яахав, буцаад суу. Тэр хүнтэй уулзахаас өмнө санах ёстой хэдэн дүрэм байдаг юм" гэх нь тэр.

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now