Тусгай ажилтан

2.6K 101 17
                                    

Надаас чи явсан ч бодлоос минь ер холдохгүй.

...

Тансаг. Түүнийг хүрээлэх бүхэн, түүнд байгаа бүхэн, тэр өөрөө хүртэл жинхэнэ утгаараа тансаг нэгэн.

Чүэ Сынчолын талаар бодох төдийд ганц л зураглал толгойд бууна. Танхимд тавьсан таримал ургамлуудын цаана хөлхөлдөх олон дунд гартаа хундага оргилуун дарс барьчихаад өөртэй нь мэндлэхээр ирэх бүхэнтэй эелдгээр мишээн ярих ч харцаараа зураас татах нэгэн. Анхаарлын төвд байхаар төрчихсөн аятай л хараа булаам тэр эр ганган хослол, арьсан гутал, төгс индүүдлэгтэй сорочкитойгоо ижил цэвэрхэн атлаа донжтой байдлаар үсээ янзалжээ.

Солонгосын эрүүл мэндийн бүтээгдэхүүний зах зээлийг тэргүүлэгч компаний хамгийн залуу удирдагч ноён Чүэ. Хэлээч, чи яаж ийм олон нүдийг хуурч амьдарж чаддаг юм бэ? Эсхүл би чамайг хар тамхины шинэ сүлжээг эзэгнэгч Сынчол гэж дуудах ёстой юу?

...

Үндэсний аюулгүй байдлын албаны тусгай ажилтан Юн Жонхан. Тэд намайг могой гэж хочилдог. Зальтай дээр нь хортой хүн болохоор л тэр байх. Жинхэнэ нэрээ хэлсэн маань их юм байхад насыг минь шалгаах талаар санасаны ч хэрэггүй.

Бидэнд "хөнөөлт романс" төрлийн ажиллагаанд явуулдаг олон цэцэг шиг эмэгтэйчүүд байдаг ч энэ удаагийн бай дэндүү онцгой. Чиний анхаарлыг татах гэж үсээ хүртэл цайруулсан байхад энэ шөнийг надтай өнгөрүүлэхгүй бол алдас болно шүү, Сынчолаа.

Үдэшлэг өндөрлөх дөхөж зочид нэг нэгээрээ машин руугаа яарах зуур шаргал үст хөвгүүн урьдаар бэлдсэн жүжгийнхээ дагуу машиныхаа түлхүүрийг хайн мунгинана. Тэр албаар машинаа яг Сынчолын машины дэргэд байрлуулжээ.

-Хараал идсэн машины түлхүүр хааччихдаг байна аа!

Хөлийн чимээ чанх ард нь тулахтай зэрэгцэн хоолойгоо засах чимээ дуулдав.

Шаргал үст хөл дээрээ тогтож ядан хүлцэл өчсөөр залуухан захиралд зам тавьж өгөхдөө хэтэрхий ойрхон байрлуулсан машиныхаа дугуйнд тээглэн Сынчолын хөл дор сөхрөн уналаа.

-Зүгээр үү? Бэртээгүй биз?

Баргил юм. Огтхон ч санаа зовоогүй янзтай хоолойны өнгө чинь яагаад ингэтлээ жихүүдэс хүргэнэ вэ?

Жонхан газар сөхрөн суусан хэвээр, залуу эзэнтэн түүнийг босоход нь туслахаар бөхийхгүй юм гэхэд үгүй ядахнаа гараа ч сунгаагүй тул дараагийнхаа төлөвлөгөөнд шилжлээ.

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now