Надад хайртайгаа хүлээн зөвшөөр

1.2K 130 14
                                    

Өнгөрсөн шөнө би чамтай Асакусагийн гудамжинд үнсэлцэж байна гэж зүүдэллээ.

...

Чанга, тод, баргил хоолойтой эрчүүд л сэтгэлийг минь булгилуулсаар ирсэн. Гудамжны уран бүтээлчид, илтгэл тавьж буй оюутнууд, клубт дуулдаг залуус, зурагтаар яриа өгч буй эрхэм тэгээд бас..Сун Минги.

Үүрийн 3:44. "Үүдэнд чинь байна"

...

-Хонгор минь, бидэнтэй сууж ганц хундага юм тулгахгүй юм уу?

-Алив ээ, залуусаа. Намайг энд та нартай зугаацсаны төлөө Синди надад цагт 2 доллар төлөхгүй л болов уу

Дотор арзайлгам үгсийнх нь хариуд нүүр дүүрэн мишээнэ. Нүргээн давж хашгичих согтуу залуусын бохир ярианд дасал болоод хэдэн сар өнгөрчээ.

Ширээний захад суух өрөөсөн чихэндээ алтан ээмэгтэй өнгөт арьстан дундаж өндөртэй, үсээ овоолж боосон ази зөөгчийн хэтэрхий богино жийнсэн шортны халаасанд 5 доллар шургуулангаа нүдээ ирмэхэд бүсгүй үл ялиг эгдүүцэх шиг болсноо асуудал үүсгэхгүйн тулд тас тас хөхрөн "Нэмж захиалах юм байвал дуудаарай" гэчихээд өгзгөө хаялсаар бармений зүг алхлаа.

Өндөр өсгийт, жийнсэн шорт эсхүл богино банзал, бэлхүүс л гарч байвал дээгүүрээ юутай байх нь хамаагүй. Хачин гэмээр ажлын дүрэмт хувцасны минь гол хэсэг нь час улаан үсний хавчаар. Энэ л биднийг үйлчлүүлэгчдээс ялгана гэж менежер маань үглэдэг ч энэ нь намайг яг л хэн нэгэнд зориулсан боолттой бэлэг шиг харагдуулаад байх шиг санагддаг юм. Орой 21 цагаас эхэлж үүр хаяарахтай уралдан дуусдаг, цагт 2 долларын үндсэн цалин дээр ахиухан гарын мөнгө олдог зөөгчийн ажил хэн бүхний дурлаад байх зүйл биш ч гэлээ байрны түрээсээ төлөх илүү дээр ажил олдох хүртэл энийг хийхээс өөр арга алга.

-Анита, 7-р хэсэгт найзын хүсэлт ирсэн

-Тэгээд?

Синдигийн учир битүүлэг ярианд хөмсөг маань эрхгүй атирчихжээ. "Найзын хүсэлт" бол нэг төрлийн архины найз хайсан хүмүүст үзүүлдэг үйлчилгээ. VIP өрөөнд 2-с илүүгүй хүн өндөр дүнтэй архи захиалсныхаа дараа энэ үйлчилгээг авч болно. Юм ярьж, архи хундагалаж, инээ гэвэл инээж, амаа татаад сууж бай гэвэл дуугүй суухад хангалттай. Уг нь цагийн 100 доллар ч үүнийгээ дагаад эрсдэл өндөр болохоор энгийн зөөгч нарыг энэ үйлчилгээ рүү оруулдаггүй. Охид хааччихаа вэ?

-Өрөөний охид бүгд захиалгатай байгаа. Зааланд чамаас өөр завтай хүн алга. Угаасаа тэнд ганц ази залуу л байсан, гялс согтоогоод гаргачих. Угаасаа азиуд хоорондоо сайн ойлголцдог биздээ?

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now