Үйлчлүүлэгч

2.7K 117 11
                                    

Чүэ овогтыг өглөө сэрэхэд урьд шөнийн амраг нь хэдийн явчихсан байлаа.

Залуу эр үд дунд өнгөртөл бөх нойрссон төдийгүй сүүлд хэзээ ингэж сайхан амарснаа санаж ядна. 

Сан орноосоо өндийсөн даруйдаа нэг суниаж аваад шүршүүрт орж 17 цагт өглөөний цайгаа уув. Тэгээд утсаа гарган хэн нэгэн рүү залгахад харилцуурын цаана нас тогтсон эмэгтэйн уриалгахан дуу хадлаа.

"Өнөөдөр нөгөө хэн..Ёсан. Тийм ээ, Кан Ёсаныг явуулчих"

-Ёсаныг уу? 

Зуучлагч авгайн үл мэдэг гайхсан дуунд Сан юм бодсонгүй, шууд "Мхн" гэснээ утсаа тасалж орхилоо.

...

Оройн 22 цагтай зэрэгцэн хаалганы хонх дуугарч, хэдэн цаг тасралтгүй бүжгийн бэлтгэл хийсэн алдартан хаалгаа тайлсан даруйдаа хөмсөг зангидав.

-Чи одоо хэн гээч нь вэ? 

Довжоон дээр япон зурагт номноос гарж ирсэн мэт цэвэрхэн царайтай, шаргал үст эр зогсоно. Тэр орчин үеийн чиг хандлагад гойд зохицсон байдлаар хувцасласны дээр даавуун цүнх мөрөвчилжээ.

-Кан Ёсан байна. Өөрөө намайг дуудуулсан биздээ?

Шаргал үст баргил хоолойтойгоо ижилсэх ихэрхүү өнгөөр ийн өгүүлээд Саныг мөрлөх шахам гэрт нь зөрж орсноо "Хаалган дээр ингэж удвал зурагчдын олз болдог гэж мэдэхгүй юу?" хэмээн бувтнав. Тэгснээ гэнэт нэг юм санасан бололтой, алдартан руу огцом харцаа шилжүүллээ.

-Хүлээ,чи арай Үёныг дуудуулсан юм уу?

-Айн?

Ёсан нүдээ эргэлдүүлэн хэдийн тайлсан өрөөсөн гутлаа буцааж өмсөв.

-Өчигдөр би өвдчихсөн байсан юм. Тэгээд зуучлагч эгч миний оронд Үёныг энэ хаяг руу явуулсан гэсэн. Хэрэв чи тэр маяг нь дэндсэн амьтныг хайж байгаа бол, уучил. Харж байгаачлан тэр чинь би биш. Тэгээд ч чи намайг сонирхохгүй байгаа юм шиг байна. Одоо ч бие маань сайнгүй байгаа болохоор би ингээд явлаа. Эгчид хэлчих болохоор дуудлагын хөлс шилжүүлэхгүй байсан ч болно

Шаргал үст хаалга руу эргэхэд Сан рефлексээрээ түүний бугуйнаас зууран буцааж өөр рүүгээ татлаа.

Түүнд одоо ч олон асуулт үлдсэн шүү дээ. 

-Юу вэ? Үён биш байсан ч болно гэж үү? Аан, угаасаа та нарт хэн байх нь нэг их хамаагүй л дээ

Зүгээр л нэг биеэ үнэлэгч байж хэнд бардамнаад байгаа юм?

Ёсан Чүэ овогтын гарыг тавиулж удаанаар энгэрийнхээ товчийг тайлж эхлэхэд Сан алхмын зайд ухарснаа гүнзгий амьсгаа авч "Явж үз, чамд дур хөдөлгөх юу ч алга" гэх нь тэр. Тэгснээ өрөө рүүгээ ороод хаалгаа савж орхилоо.

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now