•Me•

64 14 17
                                    

[AI-д ч би дуртай шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[AI-д ч би дуртай шүү...Бүгдэд нь шинэ оны мэнд~🤍🎉🎆]

-------

"Ингэх хэрэггүй дээ. Бид чамайг ойлгож байна"

Инби удахгүй нэг нас хүрэх гэж буй хүүг нь тэврэн суух Жиминд хандан хэллээ. Ямар нэг тодорхойгүй шалтгаанаар Жимин өнөөдөр тэднийд ирсэн ба бяцхан хүүг харсан даруйдаа тэврэн авсан юм. Одоо уйлах нь холгүй чимээгүй сууна.

"Юу ойлгож байна гэж? Би чамайг зүгээр байгаа эсэхийг л шалгахаар ирсэн юм. Намайг байхгүйд Тэхён үргэлж ирдэг байсан биз дээ? Одоо чамд санаа тавих миний ээлж бололтой"

"Боль доо хонгор минь, чиний байгаа байдлыг харахад чи биш, би л чамд анхаарал тавих ёстой юм шиг байна"

Жимин инээвхийлээд царай алдсан төрхөөрөө түүнрүү харж "Магадгүй энэ миний шийтгэл байх. Чамайг ч тэр, Жибинийг ч тэр хаясны минь төлөө бурхан надад Тэхён шиг сахиусан тэнгэр өгчхөөд жаргалтай байлгаж дараа нь тэрийгээ буцаагаад авчихаж"

"Унтаа согтуу минь"

Согтсон үед нь хэн нэгэн унт гээд л хэлчихвэл ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй хүн тул хүүг ээжэд нь өгөөд буйдан дээр унтахаар хэвтлээ.

Хэсэг хугацааны дараа тэр унтаж, Инби гадуурх зузаан хувцсыг нь тайлаад Жонгүг рүү залгав.

-------

"Гайхалтай! Пак Жимин чи маргааш шагнал гардуулах ёслолд оролцох хүн. Байж байгаагаа хараач! Би ингэ гэж чамайг ганцааранг чинь орхиогүй шүү"

Унтаж байхад нь хэн нэгний чанга ярих толгойг нь өвтгөж, өөрт нь хандаж байгааг ч ойлгохгүй байв. Эдгээр үгс зүгээр л цуурай шиг, тархин дотор нь хэд хэд эргэлдээд алга болж, дахин гарч ирээд байгаа мэт л санагдана.

Ухаан санаа нь орж гараад л. Хэсэг сонссоны эцэст энэ Жонгүг гэдгийг ойлгоод зөөлнөөр нүдээ нээлээ. Найз нь түүний толгойн хажууд суучихсан үглэж өгөх ба тэр өөрийгөө Инби дээр ирсэн гэдгээ ч мэдэхгүй байгаа аж.

Second first Love s2:You ænd Me||Vmin|| Where stories live. Discover now