•Don't•

39 10 0
                                    

Жиминий амралтын хугацаа хэдийн дуусч ажил нь эхэлжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жиминий амралтын хугацаа хэдийн дуусч ажил нь эхэлжээ. Уг нь өнгөрсөн 2 сарыг жаргалтай өнгөрүүлсэн ч одоо буцаад стресстэх цаг нь болсон бололтой. Тэр нүүр будалтын өрөөнд

"Жүжигчин Пак Жимин урлагийн өөр нэгэн салбарт хүч үзэх болжээ" гэсэн нийтлэлийг уншин сууна. Энэ нь түүний одоо бичүүлэх гэж байгаа компаниудын нэгтгэсэн шоу аж.

Үнэндээ дуулж чадахгүй гэж боддог тэр орох үнэхээр дургүй байгаа ч хараал урсгахаас өөрийг хийж чадсангүй. Гэрээ нь 1 жилийн дараа дуусах гэж байгаад л баярлаж байсан юм.

Том заланд олон хүмүүс цугларч Жиминийг хараад мэндлэх нь төвөгтэй санагдаж "Битгий ингээрэй, бид одоо адилхан хүмүүс шүү дээ. Хамтдаа хичээнгүйлэн ажиллацгаая"

Үүнийг сонссон түүнд дуртай зарим хүмүүс уулга алдах нь бүүр ч эвгүй байдалд оруулаад байв. Эрэгтэй эмэгтэй хамаарахгүй өрсөлдөх юм үгүйд эргэлзсээр Жимин булан олж суув.

Ийн хамгийн эхний зураг авалт эхэлж нэвтрүүлгийн танилцуулга хэсгийг бичүүлсээр эцэст нь тайзан дээр гарах болов. Бүгд нэгнийгээ таньдаг хамтрагчид болохоор хамтран үзүүлбэрээ үзүүлж харж суусан Жимин

"Юу вэ? Би ганцаараа юм уу?" хэмээн эргэн тойрноо харсан ч түүнтэй хамтарна гэх нэг ч хүний бараа байсангүй. Үнэндээ эхний өдрөө л шууд үзүүлбэр үзүүлнэ гэдгээ ч тэр мэдээгүй байсан юм.

Түүний ээлж эхлэхэд гарахаас өөр аргагүй болсон тэр тайзан дээр гарч үзэгчид рүү харав. Хэн нэгний санаатай нэр хүндийг нь унагах гэж хийсэн үйлдэл гэдгийг ойлгосон тул захиралдаа уурлаад ч амжих шиг.

Шууд л ая явахад таамаглал нь ойлгомжтой болсон тэр бууж өгөх бодол байсангүй. Аяанд тааруулж бүжиглэж эхлэхэд бүгд гайхаж орхив.

Шүүгч аяыг зогсоохыг шаардан "Энэ дуу биш гэж үү? Яагаад бүжиглээд байгаа юм?"

"Уучлаарай, би энэ дууг мэдэхгүй" гэх нь залыг шуугианд автуулна. Зүрх нь зогсох шиг санагдан энэ мөчид тэр анх удаа л ийм ичгэвтэр байдалд орж буйгаа мэдэрсэн юм.

Second first Love s2:You ænd Me||Vmin|| Where stories live. Discover now