•Love•

42 10 7
                                    

--------

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

--------

"Энэ танд үнэхээр гайхалтай харагдана гэдэгт итгэлтэй байна ахаа. Өмсөөд үз л дээ"

Вонү гартаа нэгэн хослол барьчихсан ийн хэлэх ба тэд Жибинд хувцас авахаар гарч ирсэн юм. Гэвч Тэхён өөртөө ер авахгүй гэж дайраад түүнийг нь эсэргүүцэж Вонү гуйна.

"Таныг хувцас авах хэрэгтэй гэж би энд ирсэн цагаасаа хойш хэллээ. Гэрт миний хувцсыг өмсөөд явж байх тийм сайхан байгаа юм уу?"

Тэхён буруу харан зөрүүдэлж байснаа ингэж хэлэнгүүт гараас нь өнөөх хослолыг булааж аваад "Үгүй ээ тийм биш" гээд хувцас солих өрөө рүү яваад орчихов.

"Ааа үнэхээр зүрх өвтгөм байлаа шүү"

Хувцсыг нь өмсөх сайхан биш байна гэдгээ илт тод илэрхийлээд орсон ахынхаа араас Вонү хэлээд буцан Жибин рүү явав.

"Манай хөөрхөн Жибин яг л ханхүү шиг харагдаж байна. Хэзээ ийм том болчихдог байнаа"

Дэлгүүрийн бүх хувцсыг өмсөж дуусгах Жибин толины урд загвар өмсөгч шиг л олон янзын байрлал авна. Вонү эхлээд үсийг нь илэн инээмсэглэж байсан ч удахгүй инээд нь арилж

"Чи яагаад Жиминтэй ийм адилхан юм бол? Тэхён ахад улам л тэр хүнийг санагдуулдаг байх даа"

Хаанаас нь ч харсан Жиминий төрх харагдах ч Вонү түүнийг Тэхёны л хүүхэд гэж хүлээж авахыг хичээнэ. Хачин л даа аав нь хүсээгүй хүүхдийг өөрийн юм шиг өсгөх хоёр ч хүн байна гэдэг.

"Хараач! Та үнэхээр гайхалтай юм"

"Боль доо Вонү, энэ зүгээр л биеийн тамирын хослол шүү дээ. Тэгж хэлэх хэрэггүй"

Тод хөх өнгийн тэр нэг тамирын хувцас нь түүнд үнэхээр л сайхан зохиж байсан юм. Гэвч хачин үгсийг л хүлээж авч чадахгүй байгаа хэрэг.

"Ичээд байгаа юм уу? Тэр орой хэн надаас гуйгаад байлаа?"

Албаар хэлсэн үгсэд Тэхён хариу үзүүлж инээмсэглэв. Вонү цааш эргэн ажилтанд хандаж Тэхёны мэдэх хэдэн өгүүлбэрээс нэгийг нь хэллээ. Санаа зовох зүйлгүй "Бүгдийг нь авъя" гэснийх нь дараа гүйж очоод

Second first Love s2:You ænd Me||Vmin|| Where stories live. Discover now